• Шүүгч С.Төмөрбат гэр бүлийн хамт АНУ-ын хил дээр их хэмжээний доллартай саатуулагджээ

    2019-07-04
    Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат АНУ-ын хил дээр саатуулагджээ. Click To Tweet

    Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын 26-нд  17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зарлиг гаргасны орой тэрбээр гэр бүлийн хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор ОХУ руу хил давсан байна.

    С.Төмөрбат нь Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа нас барсан Гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү юм. Ээжийгээ нас барсны дараа тэрээр, “миний ээж авлига авах хүн биш” хэмээн мэдэгдэж байсан билээ. Click To Tweet

    Тэрээр биедээ их хэмжээний бэлэн мөнгөтэй АНУ-ын хил рүү нэвтрэх гэж байсан байна Click To Tweet. Түүний ээж Гавьяат хуульч Л.Бямбаа агсан, хүүгээ энэ хэрэгт хамаагүй гэсэн утгатай гэрээслэл үлдээн амиа хорлосон. Өөр нэг өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр, талийгаач Л.Бямбаа гэрээслэлдээ “Над шиг бас нэг Гавьяат хуульч хахууль авсан” гэх агуулгатай зүйл үлдээсэн ч тэр нь дарагдаад өнгөрсөн гэх гэх мэдээлэл байгаа юм. Click To Tweet

    С.Төмөрбатыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зургаан шүүгчийн нэг гэж байж болзошгүй гэх үндэслэлээр өнгөрсөн хоёрдугаар сард АТГ-аас хэрэг бүртгэл нээж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн ч “тогтоогдоогүй” учраас татгалзсан байдаг.

    Тэдгээр шүүгчид нь Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нар юм.

    Шүүгч С.Төмөрбат нь 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хувийн орлогоо 41 сая, 478 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, 47 сая төгрөгийн үнэ бүхий хоёр автомашинтай гэж мэдүүлж байжээ. Click To Tweet

    УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт 7-8 шүүгч холбогдсон хэмээн мэдэгдсэн. Тэгвэл тэдний нэг болох Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр талийгаач Л.Бямбаа болон Нийслэл, Улсын дээд шүүхийн шүүгч нарт хахуулийн мөнгийг нь зөөж өгсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх мэдээлэл байна.

    Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараа прокурор, мөрдөгч нар нэр бүхий шүүгчдийн гэрт нь нэгжлэг хийгээд байгаа. Нэр бүхий 17 шүүгчээс ганцхан   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээс нэр нь түдгэлзсэн  Ж.Оюунтунгалаг  л өөрийгөө гэм буруугүй гэдгээ олон нийтэд мэдэгдээд байгаа билээ. 

    Ерөнхийлөгчийн зарлигаар ажлаасаа түдгэлзээд байгаа 17 шүүгч:

    1. Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
    2. Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
    3. Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;
    4. Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
    5. Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;
    6. Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;
    7. Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
    8. Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
    9. Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
    10. Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;
    11. П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;
    12. С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
    13. Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
    14. Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
    15. С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
    16. Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
    17. П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч”

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ