• Байгалийн түүхийн музейн  газар дээр 7 давхар  Чингис хааны музей барина

    Байгалийн түүхийн музейн газар дээр Чингис хааны музей байгуулах шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан.

    Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Байгалийн түүхийн музей хаана, хэзээ үйл ажиллагаагаа явуулж эхлэх, хуучин газрыг нь ямар зориулалтаар ашиглах вэ гэхчлэн асуултууд олны дунд байсаар ирсэн.

    Зарим нь одоо байгаа хуучин газрыг зарчихсан ч гэлцэж байсан юм. Олны хардлага нэг тийш болж, музейн газруудыг шийдвэрлэлээ. Click To Tweet

    2013 оноос хойш үүдээ бариад байсан Байгалийн түүхийн музейн одоогийн байршил буюу Төрийн ордны баруун хойно Чингис хааны музейг байгуулснаар Чингис хаантай холбоотой Монгол нутагт байгаа өв соёл, түүхийн олдворуудийг нэгтгэж байрлуулах юм.Түүнчлэн судалгааны гол төв зангилаа болно гэж үзжээ. Click To Tweet

    Байгалийн түүхийн музейн 12 мянган үзмэрийн цөөн хэдийг үзэсгэлэнд тавьж, үлдсэнийг нь агуулахад хадгалан зургаан жил хадгалсан.

    2014 онд одоо байгаа газар дээр нь музей барих зураг төслийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 280 сая төгрөгөөр хийж байжээ. Click To TweetУг зураг төслийг засаж сайжруулан өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан нь ийн дэмжигдсэн байна. Уг зураг төслийн дагуу долоон давхар Чингис хааны музей баригдана. Click To TweetҮүнд Шаардлагатай санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгах юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ