• МАН-ын бүлэг Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг наадмын дараа хийх Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авлаа

    МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийг  наадмын дараа  хийх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналын талаар хэлэлцэж, хүлээж авах шийдвэрийг гаргалаа.

    Бүлгийн дарга Д.Тогтосүрэн энэ талаар “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийн нэгдсэн чуулганыг 16-аас эхлэн явуулахаар шийдвэрлэлээ.  Наадмаас наана ажлын 5 өдөр ажлын дэд хэсгүүд, ТББ хороо хуралдана.  Зарчмын зөрүүтэй саналын хувьд 100 орчим санал гарсан. Эдгээрийг цэгцлэх, нэгтгэх  томъёолох гээд нэлээд их ажил бий. Тэдгээр ажлыг өнөө маргааш хоёр хийнэ.

    Хоёрдугаар хэлэлцүүлгийн нэгдсэн хуралдаан 16-20-ны хооронд явагдана. Хаврын ээлжит чуулганыг  энэ сарын 5-нд хаагаад ээлжит бус чуулганыг  мөн өдөр нээхээр тогтлоо. Үндсэн хуулийн хэлэлцүүлэг тасралтгүй байдлаар явах ёстой. 20-оос хойш ард нийтийн санал асуулга явах эсэхийг шийдвэрлэнэ” гэлээ.

    Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг наадмын дараа хийх саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ