• Улсын их дэлгүүр Номин ХХК-тай хямд түрээсийн гэрээ байгуулж, хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах боломжоо алджээ

    Санхүүгийн зохицуулах хорооноос “УИД” ХК-ийн 2016-2018 оны үйл ажиллагаанд өнгөрсөн гуравдугаар сараас таван сар хүртэл хугацаанд шалгалт хийжээ. Click To Tweet

    Тус хорооноос Улсын их дэлгүүртэй “Үйл ажиллагааг сайжруулах, бие даасан байдлыг хангуулах гэрээ”-г байгуулсан байна.

    Гэрээнд “УИД ХК-ийн барилгыг түрээслэх гэрээний үнийн дүнг тухайн үеийн зах зээлийн ханштай дүйцүүлэх…” гэж заасан ч “Номин реалтор” ХХК-тай түрээсийн гэрээг зах зээлийн үнээс хэт бага үнээр хийж дээрх гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байна.

    Үүний улмаас Улсын их дэлгүүр 2016 онд 3.9 тэрбум, 2017 онд 2.4 тэрбум, 2018 онд 2.6 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллах боломжоо алджээ Click To Tweet. Цаашлаад 45000 хувьцаа эзэмшигчтэй тус компани нэгж хувьцаанд  2016 онд 106 төгрөг, 2017 онд 65 төгрөг, 2018 онд 71 төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хуваарилах боломжийг алдсан гэж албаныхан дүгнэсэн байна.

    Түүнчлэн “УИД” ХК нь “Номин холдинг” ХХК-тай зээлийн гэрээг гадаад валютаар байгуулсан нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчжээ. Иймд  Санхүүгийн зохицуулах хорооноос Улсын ерөнхий прокурорын газарт хандан зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагааг эхлүүлсэн байна.

    Мөн шалгалтын ажлын хэсгээс “УИД” ХК-ийн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн бусад үйл ажиллагаанд торгууль оногдуулж, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид заасны дагуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллах үүргийг өгчээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ