С.Баяр хоригдсон 60 хоногийн тэмдэглэлээрээ  “Жаран хоног”, “Жаран”-ы бутархай” ном хэвлүүлжээ

2019-07-03

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр “Жаран хоног”, “Жаран”-ы бутархай” ном бичиж, хэвлүүлжээ. Тэрээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид  хоригдсон 60 хоногийн тэмдэглэлээрээ ном болгон гаргасан байна.

Авлигатай тэмцэх газраас С.Баярыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар яллагдагчаар татан 60 хоногийн турш хорьж, зургадугаар сарын 8-ны өдөр сулласан байдаг.

Тэрбээр өөрийн номынхоо нээлтийг энэ долоо хоногийн баасан гаригт хийх бөгөөд шинэхэн номоо нийтлэлч Б.Баабарын “Непко” хэвлэлийн газарт хэвлүүлжээ. Ерөнхий сайд асан С.Баяр эрхзүйч хүнийхээ хувьд хууль, шүүхийн байгууллагыг хэрхэн ажилладаг тухай бичсэн нь уншигчдын сонирхлыг ихээр татаж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ