• Өмнөд Солонгос улс Японыг эдийн засгийн хариу арга хэмжээгээ цуцлахыг шаардав

    2019-07-03

    БНСУ-ын ГХЯ “Саяхан Япон улсын зарласан БНСУ-д экспортлох хагас дамжуулагч материалд чанга хяналт тавих асуудалд БНСУ-ын засгийн газар анхаарал хандуулж, Японыг энэ арга хэмжээгээ цуцлахыг шаардаж байна” гэж мэдэгдлээ.

    БНСУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч “Японы энэ үйлдэл хоёр орны харилцаанд сөрөг нөлөө үзүүлж байгаад БНСУ харамсаж байна. БНСУ-ын засгийн газар энэхүү арга хэмжээний БНСУ-ын эдийн засагт үзүүлэх үр нөлөөнд шинжилгээ хийж байна” гэжээ.

    БНСУ-ын хэвлэлийн мэдээлснээр, энэ сарын нэгэнд БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн яамны сайд Сүн Юнь Мө “Энэ нь БНСУ-ын дээд шүүх “хүчээр татсан хөлсний ажилтанд нөхөн олговор олгох” шийдвэр гаргасны дараах Японы засгийн газар БНСУ-д эдийн засгийн хариу арга хэмжээ авч буй явдал юм. БНСУ ДХБ-д зарга мэдүүлэх зэрэг хариу арга хэмжээ авна” гэсэн ажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ