• Б.Баабар, Э.Бат-Үүл, М.Энсайхан, Да-Ганболд нар тэргүүлэн Төрийн бус байгууллага үүсгэн байгуулав

    2019-07-03

    Ардчиллын анхдагч намуудын дарга нар болох Д.Ганболд, Э.Бат-Үүл, Б.Баабар, М.Энхсайхан, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин,  ИЗНН-ын дарга асан С.Оюун нар “Боловсрол төвтэй улс төр” гэх ТББ-ыг байгуулж, өнөөдөр анхдугаар хурлаа хийжээ.

    Үүсгэн байгуулагчид нь энэхүү ТББ-аа боловсролоор дамжуулан улс орноо хөгжүүлэх  зорилготой гэж мэдэгджээ. Гэхдээ энэ  боловсрол гэх сайхан тодотголын цаана улс төрийн  зорилго байгаа нь тодорхой мэт.

    Монголын улстөрд хэн нь хэнийгээ вэ гэсэн тэмцэл ид явагдаж буй. Тэгвэл хуучин эрх ямба нь үгүй болсон нэр бүхий энэ хүмүүс ийнхүү ТББ үүсгэн байгуулсан нь цаашдаа нам ч болж мэдэх магадлалтай мэт. Учир нь эдгээр нэр бүхий хүмүүс Ерөнхийлөгч Х.Баттулгатай ч, АН-ын дарга С.Эрдэнэтэй ч нэг завинд суухааргүй болсон хүмүүс. Тиймээс л ийн хардахад хүргэж байна

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ