Хүний хөгжил сангийн 1,072 тэрбум төгрөгийн өрийг өнөөдөр бүрэн төлж дуусгажээ

2019-07-03

Засгийн газрын сангуудын нэг нь Хүний хөгжил сан.  Тус сангийн  1,072 тэрбум төгрөгийн өрийг өнөөдөр /2019.07.03/ бүрэн төлж дуусгалаа гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сошиалаар мэдэгдлээ.

Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Баялгийн сан болох Ирээдүйн өв санд түүхэндээ анх удаа мөнгө хуримтлагдаж эхэллээ гэв. Сайдын хэлснээр  Ирээдүйн өв сан 167 тэрбум 300 сая төгрөгтэй болоод байна.

Өөрөөр хэлбэл засгаас засаг дамжин Хүний хөгжил сангийн хуримлагдаж ирсэн өрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар төлж барагдуулж дууссан нь энэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ