• З.Энхболд 2020 оны сонгуульд бэлтгэхээр ажлаа өгнө

    2019-07-03

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд албан ажлаа өгөхөөр болсон хэмээх мэдээлэл тархаж эхлээд байна. З.Энхболдын ажлаа өгөх болсон нь ирэх 2020 оны сонгуульд нэр дэвших бэлтгэлээ базаахтай холбоотой гэнэ.

    Төрийн албаны хуулийн дагуу төрийн албан хаагч хэрвээ сонгуульд нэр дэвшихээр бол сонгууль болохоос багадаа зургаан сарын өмнө ажлаа хүлээлгэн өгсөн байх ёстой юм. Харин түүний дараагийн хүн нь хэн байх нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ түүний оронд Ерөнхийлөгчийн олон нийтийн зөвлөх, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир очихоор болсон гэж хэвлэлүүд мэдээлж байна. Ерөнхийлөгчийн зөвлөх байсан Н.Ганбаатар  нь Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч бөгөөд З.Энхболд түүнтэй тохироо хийж, түүний “усалж байсан” Сүхбаатар дүүргийн уг тойрогт нь нэр дэвшихээр болсон гэнэ.

    З.Энхболдын хувьд өнгөрсөн хавар АН-ын дотоод сунгаанд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшин ҮБХ-ндоо сонгогдсон. Тийнхүү ротацид нэр дэвшиж байхдаа тэрбээр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилтой 2020 онд өрсөлдөнө гэж мэдэгдсэн. Ц.Мөнх-Оргил нь Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн билээ.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ