Үйл ажиллагаа нь таалагддаг 15 улстөрчөөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ж.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ, С.Жавхлан, Х.Баттулга, Л.Болд, Ц.Нямдорж, Г.Занданшатар, Б.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Учрал, Ж.Энхбаяр, Д.Тогтохсүрэн, Д.Лүндээжанцан, Ч.Хүрэлбаатар нарыг нэрлэжээ.
Хэрэв маргааш сонгууль явуулбал аль намыг дэмжих вэ гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 22 хувь нь МАН, 21 хувь нь АН-д өгнө гэжээ. Харин 20 хувь нь аль ч намыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн аж.
Төрийн гурван өндөрлөгт итгэх итгэл индексээр Ерөнхий сайд мөн л судалгаанд оролцогчдоос хамгийн өндөр үнэлгээ авчээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийнх 5.9, Ерөнхийлөгч Х.Баттулга 5.4, УИХ-ын дарга Г.Занданшатар 4.3 хувьтай байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.