Тамхи тээвэрлэсэн хэргээр саатуулагдаж байсан Хонгконгод суух Ерөнхий консул С.Эрдэнийг эгүүлэн татав

2019-07-03

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий консулыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж, улмаар БНХАУ-ын Хонгконг хотод суух Ерөнхий консул С.Эрдэнийг эгүүлэн татлаа. Учир нь С.Эрдэнэ нь хууль бус бараа тээвэрлэлт, наймаа болон хэрэг зөрчилд нэр холбогдож байжээ. Тиймээс Засгийн газраас Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа албан тушаалтнуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эгүүлэн татах, төрийн албанаас нэн даруй халах, хариуцлага хүлээлгэхийг чиглэл болгосны дагуу ийнхүү эгүүлэн татсан байна. 

С.Эрдэнэ нь Вена дахь Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байхдаа тамхи тээвэрлэсэн хэргээр 2004 оны есдүгээр сард ХБНГУ-ын Лейпциг хотын Гаалийн байгууллагад саатуулагдан шалгагдаж байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ