• Европын холбооны комисын дараагийн удирдлагуудад Урсула, К.Лагард нарыг нэр дэвшүүллээ

    2019-07-03

    Европын холбооны комиссын даргаар Германы Батлан хамгаалахын сайд Урсула Вон Деланыг нэр дэвшүүлэхээр өчигдөр Европын холбооны Зөвлөл шийдвэрлэжээ.

    Бельгийн ерөнхий сайд Чарлес Мишелийг Европын Зөвлөлийн даргаар сонгож, Европын Төв Банкны ерөнхийлөгчөөр Олон улсын валютын сангийн ерөнхий захирал Кристин Лагардыг нэр дэвшүүлж, Европын холбооны Гадаад харилцаа, аюулгүйн бодлого хариуцсан дээд төлөөлөгчөөр Испанийн Гадаад харилцааны сайд Жосеп Боррел Фонтеллесийг нэр дэвшүүлсэн байна.

    Европын холбооны 28 гишүүн орны удирдагчид дээрх шийдвэрийг гаргасан байна. Дээр дурдсан дөрвөн нэр дэвшигчдээс Вон Делан, Лагард хоёр эмэгтэй юм.

    Лагард энэ талаар мэдэгдэхдээ “Европын Төв Банкны ерөнхийлөгчөөр нэр дэвшүүлсэн явдалд их баяртай байна. Нэр дэвшиж буй хугацаандаа Олон улсын валютын сангийн ерөнхий захирлын албан тушаалаа түр орхихоор шийдлээ” гэжээ.

    Европын холбооны дүрмийн дагуу, дээр дурдсан дөрвөн нэр дэвшигчээс, Чарлес Мишел Европын Зөвлөлийн даргын албан тушаалыг шууд хашиж, харин бусад нэр дэвшигч зохих явц, дүрэм журмыг өнгөрөөх шаардлагатай ажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ