Амиа хорлохоор гол руу орсон иргэнийг аврах гэсэн цагдаагийн алба хаагч живж амиа алдлаа

2019-07-03

Баян-Өлгий аймгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай алба үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

 Долоодугаар 2-ны өдөр орон нутгийн цагаар 12.00 цагийн үед Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт иргэн “А”-гаас “Миний эхнэр “Ж”  амиа хорлоно гээд Ховд гол руу явлаа, би 3 настай хүүхдээ тэврээд явж байгаа болохоор гүйцэхгүй байна” гэх дуудлага өгчээ.

Дуудлагын дагуу эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай, цагдаа-жолоочийн хамт Ховд голын эрэг орчмоор шалгалт хийх үед иргэн “Ж” голын ус руу орж урсаж байжээ. Тиймээс цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай гол руу орж “Ж”-г барьж авсан боловч усны түвшин их, урсгал ширүүн байсан тул  хоёулаа живж амиа алджээ.

Албан үүргээ гүйцэтгэж яваад  бусдын амь насыг аврах гэж байгаад харамсалтайгаар амь насаа алдсанд Цагдаагийн ерөнхий газраас эмгэнэл илэрхийлжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ