ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр А.Ариунболд томилогдлоо

2019-07-03

Засгийн газар өчигдөр орой нэгэн томилгоо хийж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын /ТӨБЗГ/ даргын үүрэг гүйцэтгэгчээр А.Ариунболдыг томилсон байна.

А.Ариунболд нь Хуульч мэргэжилтэй. Төрийн удирдлагын магистр, Хууль зүйн докторант юм байна. МУИС-ХЗСургууль, Удирдлагын Академи, Хууль сахиулахын их сургуулийг төгссөн аж.

Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэлтсийн дарга, Дэд дарга, ШӨХТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан.

Мөн ТӨБЗГ-т Захиргаа, Хууль зүйн газрын даргаар ажиллаж байгаад ийнхүү ТӨБЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод байгаа нь энэ аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ