
ОХУ-ын тэнгисийн цэргийн 14 шумбагч гүний усны судалгааны төв болох аппаратад гал гарсанаас болж амиа алдсан тухай Оросын Батлан хамгаалах яам мэдээлэв.
“7-р сарын 1-нд ОХУ-ын усан цэргийн эрдэмтэд Оросын тэнгисийн цэргийн хүчний ашиг сонирхлын үүднээс Дэлхийн далайн ёроолыг судлах явцад гүний усны аппаратад гал гарсаны улмаас 14 шумбагч хордож нас барсан” хэмээн Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн байна.
Цэргийнхний үзэж байгаагаар гүний усны аппарат Хойд тэнгис /Североморск/-ийн цэргийн баазад байрладаг газарт ийнхүү осолджээ.
“Ослын шалтгааныг тогтоох мөрдөн байцаалтыг Тэнгисийн цэргийн хүчний командлагч удираж байгаа” гэж БХЯ-наас мэдээлээд байна.
Нас барагсдын дунд I зэргийн ахмад долоо байсан бол ОХУ-ын баатар цолтон хоёр байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.