О.Дөлгөөний эмчилгээнд нэг тэрбум гаруй төгрөг цуглаж,бие нь сайжирч эхэлжээ

2019-07-02

БИЕИЙН БАЙДАЛ НЬ САЙЖИРЧ ХАРИУ ҮЙЛДЭЛ ҮЗҮҮЛЖ ЭХЭЛСЭН БАЙНА

Монголын сагсан бөмбөгийн спортын шинэ үеийн шилдэг төлөөллүүдийн нэг Спортын мастер О.Дөлгөөн биеийн байдал маш хүнд АНУ-д эмчлүүлж байгаа. Тэрээр элэгний Б вирусийн халдвар авсан гэсэн оноштойгоор Америкийн Калифорни мужийн нэгэн их сургуулийн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. Түүнд яаралтай элэг шилжүүлэн суулгах мэс засал хийх шаардлагатай байгаа ч биеийн байдлаас болоод хойшлогдсон. Click To Tweet

Дасгалжуулагч О.Баярцогт  тамирчныхаа биеийн байдлын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өгчээ. Тэрээр, “өнөө өглөө Дөлгөөн хүчилтөрөгчийн аппаратаа салгуулсан. Унтаа байдлаасаа сэрсэн. Гэхдээ юм ярьж чадахгүй байгаа. Тийм, үгүй гэж толгой дохих, хөл гараа хөдөлгөх гэх мэт хариу үйлдэл үзүүлж эхэлсэн. Өөрөө тамирчин хүн учраас дархлаа нь маш өндөр байгаа. Дархлаа бууруулах химийн  эмчилгээ хийж байгаа. Энэ эмчилгээг хийлгэснээс хойш хариу үйлдэл үзүүлж эхэлсэн гэхээр эмчилгээ нь үр дүнгээ өгч байгаа гэж ойлгож болно.  Аав, ээж, эгч нь очсоноос хойш бие нь дээрдэж байгаа” гэжээ.

Спортын мастер О.Дөлгөөн эмнэлэгт хандсанаас хойш 13 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд дотор эрхтнүүдийг нь дарангуйлаад байсан салхин цэцэгийн вирусыг устгах химийн эмчилгээг хийжээ. Өнөөдрийн байдлаар хүчилтөрөгчийн аппаратаа салгуулсан, бөөрний үйл ажиллагаа дэмжих аппарат залгаатай хэвээр байгаа аж. Click To Tweet

Өнөө өглөөний 11 цагийн байдлаар Дөлгөөний аавын дансанд 616 сая төгрөг цугласан байгаа юм байна. Харин Америкт өрнүүлж байгаа хандивын аяны дансан дахь мөнгөтэй нийлээд одоогийн байдлаар нэг тэрбум гаруй төгрөг цугласан байгаа ажээ. Click To Tweet

Хамгийн том хагалгаа элэг шилжүүлэг суулгах хагалгааны тов тогтоогүй байгаа.

Учир нь, дотоод эрхнүүдийг дарангуйлаад байгаа салхин цэцэгийн вирус бүрэн устсаны дараа элэгийг өөрөөр нь амьдруулах боломж байна уу үгүй эсвэл элэг шилжүүлэх суулгах уу үгүй юу гэдгийг шийдэх юм байна. Өдөрт 50-60 сая төгрөгийн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд ямартай ч эхний ээлжийн эмчилгээний зардлыг нэхэхэд айх зүйлгүй болсон  хэмээн дасгалжуулагч О.Баярцогт ярьжээ.

Дөлгөөнд туслах аянд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхитэй оролцож, орон нутгийн сагсан бөмбөгийн холбооныхон тэмцээн зохион байгуулж, олсон орлогоо эмчилгээний зардалд 100 хувь зарцуулах аян үргэлжилсээр байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ