• 2019 оны аяллын топ гурван эвентийн нэгээр монгол наадмыг нэрлэжээ

    1.Канадын Банф үндэсний парк дахь “Кино&Номны фестиваль”/Аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын гуравны өдрүүдэд/

    Канадын Алберта мужийн Банф үндэсний парк бол жилийн дөрвөн улирлын турш дэлхийн өнцөг булан бүрээс ирэх уулчид,уулын дугуйчдын хөл тасардаггүй газар билээ.  Есөн өдрийн турш үргэлжилдэг энэхүү фестиваль нь дэлхийн уулчдын тухай хамгийн кино,зураг,номыг дэлгэн танилцуулдгаараа онцлог. Мөн зөвхөн уран бүтээлийг нь үзэн,сонирхохоор хязгаарлагдахгүй, уг киног бүтээгчид,гол дүр болох адал явдал хайгчид,зурагчидтай амьд харилцаа тогтоож,ярилцаж,тэдний ертөнцөөр аялах боломжтой юм.

    2.Монгол Наадам/Долдугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд/

    Хэрвээ нүүдэлчин аялагч болох тухай бодож байсан бол Наадмын домогт мэргэжилтнүүдээс нүүдэлчин амьдралын зарим чадварт суралцах хэрэгтэй. Монголын нүүдэлчин овог аймгууд бүгд нэг дор цугларан, “Эрийн гурван наадам” гэж нэрлэгдэх бөх,нум сум, хурдан морины уралдааны нүд баясгам тоглолтуудыг үзэгч олонд толилуулдаг.Энэ мэтээр нийт орон даяарх тосгон болгонд тусгаар тогтнолоо тэмдэглэн,Наадмын баярыг тэмдэглэн өнгөрөөдөг байна.

    3.Шотландын гурван төрөлт уралдаан/Наймдугаар сарын 17/

    Хурд,хүч,тэвчээрийн гурван өөр төрлийг шалгасан спортын төрлүүдийг нэгтгэсэн уралдааны төрлийг гурван төрөлт гэж нэрлэдэг. Тэгвэл Шотландын Тэй нуурнаас эхлэлтэй энэхүү гурван төрөлт уралдааны хувьд 750 метрийн зайны сэлэлтээр эхэлж,эхний шатыг амжилттай давсан тохиолдолд  Друммонд толгодыг зөвхөн дугуйгаар гатлах ёстой. Толгодыг давсны дараа 4.8 километр зайд гүйснээр уралдаан өндөрлөнө.

     

    Эх сурвалж: Active-traveller

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ