• С.Янжмаа:Хүүхдийн цагаан хорхойг нь эмчлээгүйн улмаас витамин, эрсдийн дутмагшилд орж, арьс цайх эмгэг үүсч байна

    Арьс цайрч,цагаан толбонууд үүсч, алаг цоог болох, цаашлаад үс унах, бууралтах, сормуус хөмсөг унадаг арьс цайрах өвчний үед ямар нэгэн эд, эрхтэн өвдөх, харшил шиг загатнах шинж тэмдгүүд илэрдэггүй. Хэдий ямар нэгэн өвдөлт,зовиур байдаггүй боловч гадаад байдал нь тухайн хүнд сэтгэл зүйн хувьд маш их дарамт үүсгэдэг. Ямар ч насны хүн өвчилж болох арьс цайрах өвчний шалтгааныг дэлхий дахинаа бусад өвчний адил тогтоож чадаагүй боловч нарны хортой туяа,сэтгэл зүйн стресс, агаарын бохирдол, удамшлын хүчин зүйлсүүд давамгай илэрч байгаа юм. Энэ өвчний үед ямар шинж тэмдгүүд илэрдэг, хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар Арьс, харшлын их эмч,Анагаах ухааны магистр С.Янжмаатай ярилцлаа.

    -Арьс цайх өвчин нь юунаас болж үүсдэг вэ, голдуу ямар шалтгаан давамгайлж байна вэ?

    -Хэдийгээр арьс цайх өвчнийг шалтгаан нь тодорхойгүй гэж дэлхий дахинаа ярьдаг боловч шалтгаан нь тодорхой хүмүүс их олон байна. Сэтгэл санааны хүчин зүйлээс болж үүссэн тохиолдлууд нэлээд хувийг эзэлдэг бол дотоод шүүрлийн булчирхай, тэр дундаа аутоиммунный шалтгаантай, бамбай булчирхайн өвчлөлийн улмаас арьс цайрах эмгэгтэй болсон эмэгтэйчүүд олон байна.

    Харин хүүхдүүдийн дунд удаан хугацаанд цагаан хорхойг нь эмчлээгүйн улмаас биед витамин, эрсдийн дутмагшил бий болсноор арьс цайх эмгэг үүсч байна. Click To Tweet

    Арьс цайрах эмгэгтэй гэдгээ яаж мэдэх вэмар шинж тэмдгүүд илэрдэг вэ? 

    -Сүүн цагаан өнгөтэй толбон тууралт биеийн аль ч хэсэгт гарч болно. Энэ тууралт маань хэлбэр хэмжээний хувьд янз бүр байдаг. Онцлог нь гэвэл өвдөхгүй,загатнахгүй, гаднаа ямар нэгэн хайрсгүй, хатингаршилгүй, арьсны төвшнөөс доошоо хонхойж ороогүй байдаг. Арьс цайрдаг маш олон өвчин байдаг учраас витилиго буюу арьс цайрах өвчин мөн эсэхийг энгийн хүн харж ялгахад хэцүү. Click To Tweet

    Үйлчлүүлэгчид маань дийлэнх нь миний арьс цайрчихлаа, би витилиго өвчинтэй болчихлоо гэж бидэнд ханддаг боловч бүгд витилого өвчин биш байдаг. Удамшлын, удамшлын бус, халдварт өвчнүүдийн дараа хоёрдогч байдлаар,бэлгийн замын өвчлөлийн зэрэг янз бүрийн шалтгааны улмаас арьс цайрдаг. Click To Tweet Арьс цайрах өвчний эсрэг маш олон төрлийн эмчилгээнүүд гарч ирж байна. Манай Монгол улсын хувьд ч мөн адил тэдгээр эмчилгээний төрлүүдийг оруулж ирээд хэрэглээд, үр дүнгийг нь

    үзээд явж байна. Гэсэн хэдий ч сайн гэсэн эмчилгээ болгон хүн болгонд таардаггүй. Сайн гэсэн эмчилгээ болгоныг хүн болгонд хийнэ гэсэн үг биш. Ямар механизмаар үүссэн арьс цайрах өвчин байна гэдгээс хамаараад тэрэнд нь тохирсон шалтгааны эсрэг, эмгэг жамын болон хэсэг газрын эмчилгээг хийдэг.

    -Урьдчилан сэргийлэх боломжтой юу?

    -Урьдчилан сэргийлэх гэдэг бол нэг талаасаа их өрөөсгөл ойлголт. Гэхдээ,жишээ нь хүүхдийн хувьд авч үзэх юм бол, амны эрүүл ахуйг нь маш сайн хангаж, хоолойны ангингүй байлгах, эрдэс бодисын дутагдалд оруулахгүй байх зэргийг анхаарах хэрэгтэй.

    Дэлхий нийтэд арьс цайрах өвчний голлох шалтгаан нарны хэт ягаан туяаны хортой нөлөөллийн улмаас үүсч байна. Click To Tweet

    Манай улсын хувьд гадаадын улсыг гүйцэхүйц олон тоогоор биш боловч сүүлийн үед арьс цайрах өвчлөл улам нэмэгдэж байна. Ингэж нэмэгдэж байгаа нь агаарын бохирдолтой холбоотой. Орчноос ялгарч байгаа бохирдуулагч бодисууд нь арьсны эд,эсүүд гэмтдэг учраас ихсэх хандлагатай байна. Click To Tweet

    Шивээс, батганы эсрэг тос зэрэг нь арьс цайх өвчнийг сэдрээгч хүчин зүйлс болдог гэж байнанэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

    -Шивээс хийлгээд арьс цайх өвчин үүссэн тохиолдол байдаг. Арьсыг шууд гэмтээж, арьсны давхаргад будагч бодисыг шууд шингээдэг учраас ер нь л шивээсийг эрүүл ахуй шаардлага хангасан орчинд, мэргэжлийн хүнээр, зөв техникээр гүйцэтгэх хэрэгтэй. Мэргэжлийн бус хүнээр, буруу техникээр гүйцэтгэснээс болж арьс цайх өвчлөл үүсдэг. Click To Tweet

    Эмэгтэйчүүдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн, тэр дундаа, цайруулах, сэвх арилгах үйлчилгээтэй тоснуудын хувьд орц найрлага, үйлдвэрлэсэн хугацаа нь тодорхой биш байдаг.

    Ялангуяа урд хөршөөс орж ирсэн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн хувьд орц найрлага,үйлдвэрлэсэн хугацаа, гарал үүслийн хувьд тодорхойгүй байна. Мөн сэвх л гэхэд дотроо олон төрөлтэй байдаг учраас түүнд нь тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй. Ямар сэвхний төрөлд хэрэглэдэг тос юм бэ, ямар орц найрлагатай юм бэ гэдгийг нь мэдэхгүй байж дам дамаараа сонсоод авч хэрэглэх нь эрүүл мэндийн хувьд маш эрсдэлтэй.

    -Арьс цайх өвчний дэлхий даяарх голлон нөлөөлж байгаа хүчин зүйл нь нарны хортой хэт ягаан туяа гэж байна. Тэр хортой туяанаас арьсаа хэрхэн хамгаалах хэрэгтэй вэ?

    -Их үдийн нар буюу 12-16 цаг хүртэлх нарны хэт ягаан туяа хортойд тооцогддог. Энэ хугацаанд гадаа гарах гэж байгаа бол заавал нарны тос хэрэглэх хэрэгтэй. Бага насны хүүхэд, мөн эмзэг мэдрэмтгий арьстай насанд хүрэгчдийн хувьд нарны тосыг гэрээсээ гарахаасаа 20-30 минутын өмнө түрхэж хэрэглэх ёстой. Click To Tweet

    -Арьс цайх өвчний үед гадаад байдлаасаа болоод сэтгэл санаагаар унах үзэгдэл их гардаг. Бүрэн эмчлэгдэж дуусахад хэр их хугацаа шаардлагатай байдаг вэ?

    -Бид өвчтөнөөсөө “Гараад хэр удаж байна вэ?” гэсэн ганцхан асуулт л асуудаг. Гараад сар, жил, 10 гаран жил болж байна.. Эмчилгээ нь яг энэнтэйгээ адилхан, гараад удаагүй бол богино хугацаанд эдгэнэ,10 жил болсон урт хугацаа хэрэгтэй. Эхэлсэн хугацаа, хэр удаан та тоохгүй, эмчилгээгүй явсан зэрэг нь эмчилгээний хугацааг зааж өгдөг. Тоохгүй,эмчилгээгүй явах нь эмчилгээний хугацааг уртасгах хамгийн гол шалтгаан.Ер нь эхэлсэн даруйд нь л арьсны эмчид үзүүлээд, арьс цайх өвчний ямар төрөл байна гэдгийг тодорхойлуулаад, тохирох эмчилгээгээ хийлгээд, эдгэчихсэн тохиолдлууд маш олон байна. Click To Tweet

    -Арьс цайх өвчлөлийг эмчлэх ямар аргууд байдаг вэ?

    -Хамгийн түрүүнд арьс цайх өвчин үүссэн шалтгааныг тогтоон, шалтгааны эсрэг эмчилгээг хийдэг. Шалтгааныг нь үгүй хийгээгүй тохиолдолд мянган юм хэрэглээд нэмэр байхгүй.Хэрвээ тэр хүн сэтгэл зүйн стресс, архаг ядаргаанд орсны улмаас арьс цайрч эхэлсэн бол сэтгэл зүйн эмчилгээгүйгээр зөвхөн тосыг нь түрхээд,лазердаад эдгэрэх боломжгүй. Click To Tweet

    Агаарын бохирдлын улмаас үүссэн арьс цайрах өвчний үед хордлого тайлах эмчилгээг эхэлж хийдэг жишээний. Хэр удаан хугацаанд хордлого тайлах эмчилгээг хийх үү,дараа нь шат дараалсан ямар эмчилгээг хийх вэ гэдэг нь хувь хүн болгон дээр өөр, өөр байдаг.

    Хүүхдэд зэс,цайр, эрдсийн дутагдлаас болоод үүссэн арьс цайрах өвчний үед эрдэс дутагдах шалтгаан болсон цагаан хорхойг нь эмчлэх, шүдийг нь эмчлэхэд цагаан толбонууд арилах бүрэн боломжтой. Click To Tweet

    Төрөлхийн цагаан мэнгэтэй хүүхдээ арьс цайрах өвчтэй байна гээд эцэг, эхчүүд маань эмчлүүлэх гээд яваад байдаг. Бага насны хүүхэд,тэр дундаа ой хүрээгүй хүүхдийн бие дээр цагаан толбо байгаад байвал мэнгэ үү, арьс цайрах өвчин үү гэдгийг мэргэжлийн эмчээр тодорхойлуулах шаардлагатай.

    -Улаанбаатар хотод амьдарч байгаа хүн бүр л агаарын бохирдлын улмаас хордож, автомашины түгжрээ, ажил мэргэжлийн улмаас сэтгэл зүйн стресст байнга өртөж байдаг. Ийм байтал яагаад зарим хүмүүс нь арьс цайрах өвчинтэй болоод, зарим нь болохгүй байна вэ?

    -Ямар ч өвчин нэгхэн хүчин зүйлээс болж үүсдэггүй. Хоёроос дээш тооны хүчин зүйлс хавсарч үйлчилснээр өвчин үүсдэг. Арьс цайх өвчний үед ч гэсэн адилхан агаарын бохирдолд байчихаад яагаад над дээр гарч ирээд, энэ хүнд гарахгүй байна гэдэг асуулт өвчтөнүүдээс байнга ирдэг. Тэгэхээр арьс цайрах өвчнөөр өвчилсөн тэр хүнд агаарын бохирдлоос гадна сэтгэл зүйн стресс нь илүү байсан, эсвэл удмын хүчин зүйлс нөлөөлсөн байж болно. Аав, ээж, эмээ, өвөө нь арьс цайрах өвчинтэй байсан бол хүүхэд нь арьс цайрах өвчинтэй болох магадлал өндөр байдаг. Мөн дээрээс нь шим тэжээлийн байдал, ажил мэргэжлийн онцлогоос хамаарч арьс цайх өвчин бол үүсдэг гэж ойлгож болно.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ