• “Хөгжлийн асуудалд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг багтаагаагүй бол тэр хөгжил биш”

    2018 оны байдлаар Монгол улсад нийт 105 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдарч байна. Click To Tweet 1990-2000 оныг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг “тахир дутуу” гэсэн ойлголт нийгэмд байсан бол одоо энэ ойлголт бүрэн устжээ.

    Тэгвэл тэдгээр хүмүүсийг жирийн хүмүүсийн адил авч үзэж,бусадтай адил бүхий л төрлийн үйлчилгээг хүртэх,аюулгүй,эрүүл орчинд амьдарч,ажиллах нөхцөлийг бүрдүүлэх,цаашлаад эдийн засгийн хувьд хүчирхэгжүүлэх,тусгаар тогтносон болгоход чиглэгдсэн Ази,Номхон далайн бүсийн “Хамт олонд хамруулан хөгжүүлэх” IV чуулган өнөөдөр Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байна. Click To Tweet

    Гадаадын иргэдэд туслахаар сайн дурын ажилчид ажиллаж байлаа.

    Сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулан тайзны хоёр талд дохионы орчуулагдчил ажиллаж байв.

    Өмнө нь Хамт олонд түшиглэн сэргээн засах/Community Based Rehabilation / гэсэн нэртэй байсан бөгөөд зөвхөн сэргээн засахад бус тэднийг хүчирхэгжүүлэх болгож хамрах хүрээгээ өргөжүүлснээр Хамт олонд хамруулан хөгжүүлэх/Community Based Inclusive Development/ хэмээн 2015 онд болсон Япон дахь чуулганаар баталжээ.

    Хоёр өөр нэр боловч гол зорилгын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэний оролцоог хангах, эрх,боломжуудыг нэмэгдүүлэх юм. 

    Энэхүү чуулган нь хамгийн анх Бангкок хотноо Хамт олонд хамруулан сэргээн засах тусламж үйлчилгээг Ази,Номхон далайн бүс нутагт түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байв. Click To Tweet

    Энэ удаагийн чуулганы онцлог нь гэвэл өмнөх гурван удаагийн конгрессыг “Хамт олон түшиглэн сэргээн засах” сэдвийн хүрээнд зохион байгуулж байсан бол одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн хамтын ажиллагааны дүнд хөгжлөөс хоцруулахгүй байх,эдийн засгийн хувьд бусдаас хараат бус болгох талаарх шилдэг туршлагыг Азийн улс орнууд хоорондоо солилцож байгаа нь юм.

    ХАМТ ОЛОНД ХАМРУУЛАН ХӨГЖҮҮЛЭХ” БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ГУЛАМ НАБИ НИЗАМАНИ: БҮХ Л ЗҮЙЛИЙГ БҮХ ХҮНД ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙХААР ТООЦОЖ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

    “Хамт олонд хамруулан хөгжүүлэх” байгууллагын Гүйцэтгэх захирал Гулам Наби Низамани

    Ноён ГУЛАМ НАБИ НИЗАМАНИ:

    Нийгэм өөрчлөгдөхтэй хамт “Хамт олон түшиглэн сэргээн засах” гэх ойлголт “Хамт олонд түшиглэн хөгжүүлэх” болж өөрчлөгдсөн. Бүх зүйл нийгмийн хамгийн доод давхаргад хүртэл хүртээмжтэй ,бүх хүнийг хамарсан байх ёстой байтал хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэр болгонд хамрагдаад байх боломжгүй байдаг.

    Хөгжлийн тухай яриад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг түүндээ багтаагаагүй бол тэрийг хөгжил гэж хэлэхгүй. 2015 онд дэлхийн бүх улс орон нэгдсэн “Хөгжилд хэнийг ч үлдээх ёсгүй” гэсэн уриатай Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхийн тулд Хамт олонд түшиглэн хөгжүүлэх буюу бүх нийтийг,хөгжлийн бэрхшээлтэйгээр нь гадуурхалгүйгээр хамруулах ёстой.

    Пакистан улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олон түшиглэн хөгжүүлэх чиглэлээр хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, дараа нь хуулийн хэрэгжилтэнд анхаарлаа хандуулж ажилласан. Click To Tweet Ингэж байж л хүртээмжийн хамгийн дээр байгаа болон хамгийн доор байгаа хүмүүст ижил болгож чадна.

    ФРАНЧЕСКО ОРТАЛИ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСНЭЭС ХОЙШХИ 25 ЖИЛИЙН ХУГАЦААНД “МОНГОЛ УЛСАД ХАМГИЙН АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖСЭН” ГЭЖ ОНЦЛОН ДҮГНЭЭД,МОНГОЛ УЛС ДАХЬ САЙН ТУРШЛАГУУДЫГ ХУВААЛЦСАН ЮМ

    Итали улсын Болоньяа хот дахь AIFO байгууллагын төслийн удирдагч ФРАНЧЕСКО ОРТАЛИ

    Тэрээр Итали улсын Болоньяа хот дахь AIFO байгууллагын төслийн удирдагч юм. AIFO байгууллагын хувьд нь Вьетнам,Гайана зэрэг улсуудаас гадна Монгол улсад Хамт олонд түшиглэн сэргээн засах хөтөлбөрийг 1991-1992 онд анх нэвтрүүлж байжээ. Click To Tweet

    1980-аад онд хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрт сэргээн засах үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилготой байсан бол одоогийн Хамт олонд хамруулан хөгжүүлэх хөтөлбөрийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чадавхийг нэмэгдүүлэх, тэднийг нийгмийн гадна бус дотор оруулах зорилготой болсон.

    1991 оноос хойш Монголд хэрэгжүүлсэн бичил төслүүдээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өөрсдийн ажлын байраа бий болгох, зээл авах, орлоготой болох, цаашлаад эдийн засгийн хувьд бие даасан болгож хүчирхэгжүүлэх зорилготой байжээ. Тэдгээр төслүүдийн зах зухаас дурьдвал бичил бизнесийн зээл, мал аж ахуйн зээл гэх мэт..

    -Жишээлбэл, Цогбадрах 1995 онд ослын улмаас харааны бэрхшээлэй болжээ. Харин Хамт олон хамруулан хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдан, бизнесийн зээл авснаар өөрийн мужааны цехийг ажиллуулж эхэлсэн гэнэ. Түүний хувьд анхныхаа зээлээ авснаасаа хойш 20 жилийн турш мужааны ажлыг хийсээр байгаа аж. Зургаан сарын хугацаатай анхныхаа зээлээр авсан 250 000 төгрөгийн хөрөөгөө одоо ч хүртэл хэрэглэсээр л байна.

    -Дараагийн нэгэн сайн туршлага бол малчин Отгонсүрэн тус хөтөлбөрт анх хамрагдан малчдын зээл авахад 50 толгой малтай байсан бол одоо 150 тоо толгой малтай болжээ. Энэ мэт зөвхөн эрүүл мэнд, сэргээн засах үйлчилгээний хүртээмж бус эдийн засгийн хувьд идэвхижүүлж, хүчирхэгжүүлэх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн гол төвд татан оруулах хамгийн зөв алхам ажээ.

    ПЕ.ФАРИДА:ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД ИХЭВЧЛЭН ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ,САРЫН 100 АМ.ДОЛЛАРААС БАГА ОРЛОГОТОЙ БАЙНА

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сэргээн засах,судалгааны эмнэлгийн Үүсгэн байгуулагч,Гүйцэтгэх захирал Фарида Есмин,Бангладеш улс

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний гэр бүл нь ядуурлын тойрогт амьдарч байна.

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах нөхцлийг бий болгох тэднийг ядуурлаас гаргах, эдийн засгийн хувьд хүчирхэгжүүлэх гол хүчин зүйл мөн. Гэвч тэдгээр иргэдийн энгийн ажлын байранд ажиллах боломж хязгаарлагдмал учраас ихэвчлэн хувиараа бичил бизнес эрхэлж,амжиргаагаа залгуулдаг. Ихэнхи нь сарын 100 ам.доллараас бага орлоготой байна. Click To Tweet

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ