Н.Цэрэнбат:Англи орчуулгатай “Наадам найт” шоуг 11-ний орой зохион байгуулна

2019-07-02

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Үндэсний их баяр наадмаар “Цэвэрхэн наадацгаая” аян өрнүүлж, уралдаан зарлаж байгаа талаар сэтгүүлчдэд өнөөдөр  мэдээлэл өглөө.Өнгөрсөн жил тус яамнаас дээрх уриалгыг гаргасан нь үр дүнд хүрсэн учраас энэ жил дахин эхлүүлсэн. Уриалга гаргаснаар иргэд хог хаягдлаа хаяхгүй байх, түүнийг ангилж ялгаж эхэлсэн гэх мэт олон эерэг үр дүн гарсан гэдгийг сайд Н.Цэрэнбат мэдээллийн эхэнд онцлов. Click To Tweet

Тэрбээр “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд олон ажил хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд бид хоёр дахь жилдээ уламжлалт Үндэсний их баяр наадмаар “Цэвэрхэн наадацгаая” аян өрнүүлэхээр уралдаан зарлаж байна. Өнгөрсөн жил бидэнтэй хамтарч, байгаль дэлхийгээ хог хаягдалгүй байлгахад 200 гаруй залуу сайн дураараа нэгдэж, 30 гаруй тонн хог цэвэрлэсэн. Тиймээс энэ жил “Цэвэрхэн наадацгаая” аяныг дахин зарлаж байгаа юм.

Хог хаягдлыг зүй зохистой ашиглах үүднээс хог боловсруулах үйлдвэрүүдийн хогийг ангилан ялгах менежментийг дэмжиж БОАЖЯ-наас улсын төсвөөс 450 гаруй сая төгрөгийг хувийн хэвшлүүдэд олгох юм байна. Мөн Үндэснйи хөгжлийн газар төр хувийн хэвшлийн концессийн шугамаар хог хаягдал боловсруулах үйлдвэрийн гэрээг үзэглэнэ. Ингэснээр манай улс өөрсдөө хог хаягдлаа дахин боловсруулдаг ангилдаг улс болно.

Бид 2020 он гэхэд гадаадын нэг сая жуулчин хүлээн авахаар зорьж байна. Ийм боломж ч бий. Монгол Улсын талаар таагүй мэдээлэл гаргах болгонд ирэх жуулчдын тоо багасна гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ бид сайхан байгаа гэж хэлж чадахгүй ч дэвшил ахиц гарч байна. Аялал жуулчлалын бүсүүдэд ариун цэврийн байгууламжийн чанар стандартыг сайжруулсан. Гэхдээ хангалттай түвшинд хүрч чадаагүй байгааг хэлье. Мөн гадаадын жуулчдыг хүлээн авахад үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахын тулд салбар яам, Засгийн газрын 2019-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх заалтын дагуу энэ жил аялал жуулчлалын есөн ажлын байранд орон даяар үнэ төлбөргүй сургалт хийгээд явж байна. Одоогийн байдлаар 10 мянга гаруй хэлмэрч үнэ төлбөргүй сургалтад хамрагдаад байна. Энэ сургалт маань цааш үргэлжилнэ” гэсэн юм.

              ЖУУЛЧДАД ЗОРИУЛАН “НААДАМ НАЙТ” ШОУГ ЗОХИОН БАЙГУУЛНА 

Аялал жуулчлалын холбооноос   энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд 3500 гадаадын жуулчин хүлээн авч, наадмын нээлт, хаалтын арга хэмжээг сонирхуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Уг асуудлыг судалж байна. 12500 хүн шахаад суудаг стадионтой. Том стандиаонтой болтлоо хоорондоо зохицаж ажиллахаас өөр аргагүй.

Үндэсний их баяр наадмын нээлтийг үзэх хүсэлтэй бүх жуулчныг Төв цэнгэлдэхэд оруулвал монголчууд маань өөрсдөө баяр наадмаа үзэж чадахгүйд хүрнэ. Click To TweetТийм учраас томоохон стадионтой болтлоо байгаа савныхаа хэмжээгээр зохицож ажиллана гэдгийг хэлье. Хоёр, гурван жилийн дотор энэ асуудал бүрэн шийдэгдэж чадахгүй шүү дээ гэлээ.

Энэ жилийн баяр наадмаар гадаадын жуулчдад зориулан Үндэсний соёл амралтын хүрээлэнд долдугаар сарын 11-ний үдэш 21.00 “Naadam nigth” шоу хийх юм байна. Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээг монгол хэлээр тайлбарладаг учир гадаадын жуулчид утга, агуулгыг нь сайн ойлгодоггүй. Тиймээс салбар яамнаас гадаадын жуулчдад зориулж, гадаад хэл дээр хөтлөн “Naadam night” шоу тоглолт зохион байгуулж, наадмын нээлтийн тоглолтыг дахин тоглох ажээ. Click To Tweet

АГААРЫН ТЭЭВРИЙН ОРЦ ГАРЦЫГ ШИЙДСЭНЭЭР ЖУУЛЧДЫН ТООГ  20 ХУВИАР  НЭМЭХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын албаны дарга С.Баясгалан мэдээлэл өгөхдөө “Монгол Улс 2020 он гэхэд нэг сая гадаад жуулчин хүлээн авах зорилт тавиад байна. Энэ зорилтдоо хүрэхийн тулд бид 2019, 2020 онд 30 орчим хувиар жуулчдынхаа тоог жил бүр шат дараатайгаар нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар, жуулчдын тоо 10 орчим хувиар нэмэгдсэн. Click To Tweet

Зургадугаар сараас эхлэн жуулчдын тоо эрс нэмэгдэж, олон улсын агаарын тээврийн зорчигчдын тоо нэмэгдээд явж байна. Хамгийн гол нь жуулчдын тоог нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудлын нэг бол агаарын тээврийн орцны асуудал. Өнгөрсөн жил нэг сая зорчигч урсгал хүлээн авах хүчин чадалтай байсан. Тэгэхээр энэ урсгалыг нэмэхгүйгээр жуулчдын тоог нэмэх боломжгүй юм. Салбар яамнаас Зам тээврийн хөгжлийн яамтай хамтран агаарын тээврийн орцыг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна.

Энэ жилийн төгсгөлд жуулчдынхаа тоог 20 хувиар нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Мөн жуулчдын визний асуудал тулгардаг. Монгол Улсад 2019 оны байдлаар дэлхийн 20 орчим иргэн визгүй зорчдогоос таваас зургаан улс нь аялал жуулчлалын зорилтот бүлгийн улс. Click To TweetТэгэхээр бид хил орчмын аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх, визний хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчлэх хэрэгтэй байна. Зорилтот зах зээлийн орны жуулчдыг хилийн боомтууд дээрээс виз авах нөхцөлөөр бүрдүүлснээр аялал жуулчлалаараа олон улсад өрсөлдөх боломжтой болно” гэлээ.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ