• НАМЗХ-ны VI Их хурал энэ сарын 8-нд болно

    Улс төрийн намуудын дэргэдэх залуучуудын байгууллага нь тухайн намын шинэ үеийг төлөөлөх,залгамж чанарыг тодорхойлох чухал интитут юм. Click To Tweet

    Монголын хувьд бусдаасаа хамгийн идэвхтэй нь МАН, АН-ын дэргэдэх залуучуудын байгууллагууд гэж хэлж болно. Тэгвэл эрх баригч намын залуучуудын байгууллага болох Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны ээлжит VI Их хурал энэ сарын 8-ны өдөр болохоор товлогдож байна.

    МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны дүрэмд дөрвөн жил тутамд холбооны Их хурлаа  хуралдуулна гэсэн заалттай. НАМЗХ 2015 оны зургадугаар сарын 20-ны өдөр тавдугаар их хурлаа хийсэн бөгөөд түүнээс хойш хуралдаагүй байгаа нь дүрмээ зөрчсөн асуудал үүсээд байгаа учир МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тус холбоог VI Их хурлаа энэ сарын 8-ны өдөр хуралдуулах чиглэл өгчээ.

    Тэрээр уг чиглэлдээ “2020 оны шат, шатны сонгуулийн бэлтгэлийг хангахад намын 220 мянга гаруй гишүүдийн 30 хувийг хамарч байгаа залуучуудын оролцоог идэвхжүүлэн ажиллах зайлгшгүй шаардлага байна. НАМЗХ-ны дүрмийн дагуу дөрвөн жилд нэг удаа Их хурлаа хуралдуулах заалт өнөөдрийн байдлаар зөрчигдсөн буюу 2015 оны зургадугаар сарын 20-ны өдөр ээлжит V Их хурлаа хуралдуулсан нь 2019 оны зургадугаар сарын 20-ны өдрөөр дууссан тухай, мөн хугацаа  алдалгүй  VI Их хурлыг хуралдуулах тухай шаардах бичгийг 21 аймаг, 9 дүүргийн НАМЗХ-ны төлөөлөл Намын Удирдах Зөвлөлд ирүүллээ.

    Иймд НАМЗХ-ны Бага хурлыг энэ сарын 1-ны өдөр хуралдуулан ээлжит зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан Намын дүрэм, НАМЗХ-ны дүрмийг баримтлан 2019 оны долдугаар сарын 8-ны өдөр НАМЗХ-ны VI Их хурлыг хуралдуулахыг чиглэл болгож байна” гэсэн байна.

    Иймээс НАМЗХ хурлын бэлтгэл ажилдаа шуурхайлан орох шаардлага үүсч байна. Их хурлаар тус байгууллага Ерөнхийлөгчөө сольж ирэх дөрвөн жилийн бодлого,зорилтоо тодорхойлох нь дамжиггүй. Одоогийн Ерөнхийлөгчөөр нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ажиллаж байгаа ч түүнийг улстөрийн зорилгоор холбоог ашиглаж доривтой ажил хийхгүй байна гэх шүүмжлэл дагаж байгаа билээ. Click To Tweet Өмнө нь одоогийн ЗГХЭГ-ын  дарга Л.Оюун-Эрдэнэ НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд тус холбоог амжилттай авч явж байсны илрэл нь улиран сонгогдож байснаар нь тод харж болно. Ямартай ч НАМЗХ-ны үйл ажиллагааг эрчимжүүлэх ажил ийнхүү эхэлж байгаа бололтой.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ