• “Баян Айраг  Эксплорейшн” компанийн борооны тогтоол уснаас цианит натри илэрчээ

    Өнгөрсөн сарын 13-14-нд шилжих шөнө Завхан аймгийн Дөрвөлжин суманд үргэлжилсэн бороо орсны улмаас тус сумын нутаг дэсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян Айраг Эксплорейшн”ХХК цианит алдсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн.

    Борооны ус цианитын овоолготой нийлж, 1693 метр квадрат талбайг хамран урссан байдаг. Click To Tweet Тухайн үед аймгийн Мэжргэжлийн хяналтын байцаагч нар газар дээр нь шуурхай арга хэмжээ авч, тус компанийн үйл ажиллагааг түр зогсоосон.Цианит алдсан эсэхийг шинжлүүлэхээр нийслэл рүү 2-3 газарт дээж явуулсан талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Даваадорж хэлж байсан юм. Click To Tweet

    Шинжилгээний хариу хэрхэн гарсан талаар түүнээс тодруулахад “Баян Айраг Эксплорэйшн” компанийн үйл ажиллагааг түр зогсоочихсон байгаа. Эхний шалгалтаар цианид натри борооны тогтсон  усанд нь илэрсэн, хөрсөнд илрээгүй. Иймд бид дахин дээж авч шинжилгээнд өгөхөөр ажиллаж байна”  гэлээ.

    Хонконгийн хөрөнгө оруулалттай тус компани нь цианит натригаар нуруулдан уусгах технологи ашиглан алт олборлодог юм Click To Tweet. Өмнө нь цианит алдсан гэх асуудал хэд хэдэн удаа үүсч байсан ч өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулсаар байгаа тус компанийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах талаар нутгийн иргэд, удирдлагууд холбогдох газар нь хандахаа илэрхийлээд байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ