Орос, Америк стратегийн тогтвортой байдлын асуудлаар тохиролцоонд хүрсэн гэв

ОХУ-ын ГХЯ-ны дэд сайд Сергей Рябков “Орос, Америкийн удирдагчид Осакагийн уулзалтын үеэр Стратегийн тогтвортой байдлын асуудлаар тохиролцоонд хүрсэн. Үүнээс хоёр орны харилцааны цаашдын хөгжлийг өөдрөгөөр харж болох юм” гэж мэдэгдлээ.

С.Рябков Оросын зөвлөх байгууллага болох олон улсын Вандэй клубт илтгэл тавихдаа “Оросын тал Орос, Америкийн харилцааны хөгжлийн бодит чиг хандлагыг ахиулахад бэлэн байгаа бөгөөд ойрын хугацаанд багтаан холбогдох асуудлаарх мэргэжилтний зэрэглэлийн зөвшилцлийг сэргээхийг зорьж байна” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ