Хүүхэд тогонд цохиулж нас барсан “Дэлгэрэх”төвийн захиралд нэг жилийн хорих ял оноожээ

2019-07-02

Одоогоос нэг жилийн өмнө Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “Эко Шинэс” эмийн сангийн төмөр хаалганд есөн настай хүү тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарч байв.

Уг хэрэгт тхолбогдох шүүх хурал өнгөрсөн баасан гаригт болж,  “Дэлгэрэх төв”-ийн эзэн С.Энхжаргалд нэг жилийн хорих ял оногдуулжээ. Харин “Эко Шинэс” эмийн сангийн эрхлэгч Г.Ганпүрэвийг гэм буруугүй гэж үзсэн байна. Талийгаач хүүгийн ар гэрийнхэн шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, давж заалдахаа мэдэгдээд байгаа юм.

“Эрчим хүчний тухай хуулийн 31.8-т “Хэрэглэгч этгээд өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж түүний аюулгүй байдлыг хангана” гэж заасан байдаг.Шүүх уг заалтыг гол үндэслэл болгож хэргийг шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл, Эрчим хүчний газартай гэрээ байгуулсан газар нь “Дэлгэр” төв. Тиймээс тус төвийн эзэн С.Энхжаргал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэдэг зүйл ангиар нэг жилийн ял оногдуулсан байна.

“Итгэлт инвест” гэдэг газраас талийгаач хүүгийн амь насыг 220 сая төгрөгөөр үнэлсэн байдаг. Гэхдээ шүүхээс бодит хохирлыг нь 24 сая төгрөг гэж гаргаж, үүний 10.5 сая төгрөгийг нь өгчээ. Үлдэгдэл мөнгө дээр нь 40 сая төгрөг нэмж нийт 50 сая төгрөг тогтоосон юм. Өөрөөр хэлбэл, 40 сая төгрөгийг гэм хорын хохирол, харин хүүгийн амь насыг 25 сая төгрөг гэж үзсэн байна. Click To Tweet

Энэ явдлаас томчууд сургамж авсангүй. Өнгөрсөн сарын 25-нд 5 настай хүү цахилгаанд цохиулж нас барсан хэрэг гарсан. Click To TweetТодруулбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 20.29 цагийн орчимд тус дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захын ойролцоо хүүхэд нас барлаа гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Үүний дагуу цагдаагийн бүрэлдэхүүн очиж шалгахад таван настай Б нь хашаандаа тоглож байгаад тогонд цохиулсан байж болзошгүй байдлаар нас барсан байжээ.

Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Хохирогч айл хооронд татсан цахилгааны гэмтэлтэй утаснаас болж амиа алдсан байжээ. Click To Tweet

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ