• Б.Дөлгөөн:Залуучууд гудамжны гол хэрэглэгчид учраас гудамж өнгөлөг байх хэрэгтэй

    Манай улс залуучуудын индексээрээ 170 орноос 49 дүгээрт жагсчээ.

    Залуус аав, ээжийнхээ насан дээр очход ямар нийгэмд амьдрахыг хүсэж байна вэ гэсэн асуултад мэдээж эрүүл аюулгүй, цэвэрхэн гээд өөрт буусан тийм нэг гоё төсөөллийг хэлнэ. Click To Tweet

    Тэгвэл ийм хотыг бүтээхэд  ганцхан нийслэл, төр, хувийн хэвшлийн оролцоо хангалтгүй. Хамгийн гол үүрэгтэй оролцогч нь залуус гэдгийг “Залуусын хот” сэдэвт хуралдаанд оролцогчид онцолсон. Click To TweetӨнгөрсөн баасан гаригт зохион байгуулсан  “Улаанбаатар эдийн засгийн форум 2019” – ийн нэг чухал сэдэв нь “Залуусын хот” байлаа. Залуусын хотод залуус ямар үүрэгтэй вэ, залуусын хот гэж юуг хэлж байна вэ зэрэг олон асуудлыг  панелист залуусын оролцоотой хэлэлцүүлсэн.

    Энэ үеэр үе тэнгээ төлөөлөн тэдний дуу хоолой болон, ажиллаж амьдарч буй NCP llc гүйцэтгэх захирал,  CAP concepts LLC үүсгэн байгуулагч, Planners group-ийг санаачлагч, зохион байгуулагч Б.Дөлгөөнтэй залуусын хот, түүнд оролцох залуусын оролцооны талаар цөөн хором ярилцлаа.

    -Өөрийгөө танилцуулахгүй юу?

    -Намайг Дөлгөөн гэдэг би хот, бүс төлөвлөлтийн  мэргэжилтэй. Одоогийн байдлаар Planners group  гээд  албан бус атлаа  нэлээн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулдаг ажил  хийж байна. Энэ нь сар болгон нийслэл хотод тулгамдаад байгаа  нийгэм, эдийн засгийн хөгжлийн хүрээний сэдвүүдийг  нэг нэгээр нь сонгож аван, асуудлыг хөндөж ярилцаад, гарц гаргалгааг нь хэлэлцдэг юм. Богино болон дунд, урт хугацааанд ямар шийдэл байж болох вэ гэсэн гаргалгаан дээр нь ажиллах зорилготойгоор  уулздаг.

    Алсын зорилго нь ямар нэгэн байдлаар бид нар өөрчлөлтийг бий болгохын тулд хүн болгон оролцох ёстой, хүн болгон оролцохын бол хоорондоо ойлголцох ёстой. Click To Tweet

    Харин ойлголцохын тулд хувийн хэвшил, төр, иргэн гээд гүүр үүсгэх ёстой юм байна.Ингэснээрээ  тал талаасаа нэгдээд асуудлаа хамтдаа ярилцах нь зөв гэдэг үүднээс Planners group-ийг эхлүүлээд явж байна. Сүүлийн үед газрын үнэлгээ, хогийн менежмент, хог дахин боловсруулалтын менежмент, зам тэвэр  гэсэн  сэдвүүд дээр  ажилласан. Одоо бид хотын түүхийг ярилцаж, хэлэлцэнэ.

    Тухайлбал, сүүлд хэлэлцсэн асуудлаасаа хуваалцаач?

    -Би өөрийнхөө мэргэжлийн хүрээнд асуудлуудаа жагсааж бичиж байгаад энэ сэдвээр ярья гэж сонгож авдаг. Тухайн сэдвээр бодитой мээдэлэл өгөх боломжтой хүмүүсийг нь урьж ярилцдаг. Хамгийн сүүлд хог хаягдлын менежментийн асуудлаар ярилцсан. Ялгах, боловсруулах гэх мэт. Нийслэлийн тулгамдсан хамгийн том асуудлыг нэг нь энэ юм.Хаяад, цэвэрлээд байх биш.Үүнийг эрчим хүч болгож чадах уу мөнгө болгож чадах уу, ажлын байр бий болгож чадах уу гэдэг талаас нь харах гэж оролдсон. Click To Tweet Хувийн хэвшил болон ТББ, нийслэлээс хамтарч ажиллах боломжтой, төслийн хэмжээнд яригдсан. Хог хаягдлын менежментийн асуудлыг бид нар аль аль талаасаа нэгдээд хамтдаа шийдэх боломжтой гэж харж байгаа. Нэг хэсэг нь  хүмүүст мэдээлэл өгөөд зааж сургая, нөгөө хэсэг нь бизнес болгоод худалдаж авья ч гэдэг юм уу.

    Залуусын хот гэж  таныхаар юу вэ?

    -Нийслэлд амьдарч байгаа хүмүүсийн ихэнх нь залуучууд байна.Залуучууд энэ хотын хэрэглэгч нар болсон. Click To TweetТөр засгийнхан юуг харах ёстой вэ гэхэр залуучууд  энэ насан дээрээ юу хүсдэг юм, ямар асуудал бэрхшээл  байдаг вэ, ирээдүйд юу хүсэж байгааг нь харж мэдрэх ёстой. Аав ээжийнхээ насан дээр очхоороо ямар нийгэмд амьдрахыг хүсэж байна вэ, хувь хүнийхээ хөгжил, эдийн засаг гэдэг талаас нь хамтдаа төсөөлөөд  түүнийхээ төлөө хамт ажиллах хэрэгтэй.

    Түүнээс биш энэ газрыг нь ингээд янзалья, замыг нь засья гэж асуудалд  хандах нь өнөөдөр  хангалтгүй болчихоод байна. Өнөөдрийн эдгээр  асуудлыг зөвхөн нийслэл биш, хувийн хэвшлүүд нь ч гэсэн хариуцлагатай ханддаг болсон байна.  Эргэн тойрныхоо ногоон байгууламжийг  хийх гэдэг ч юм уу. Гэхдээ энэ зөвхөн өнөөдрийн л ажил. Ирээдүйн ажил биш.

    Ирээдүйд тэрийг нь хэн арчлах юм, хэн үргэжлүүлэх  юм гэдэг талаас нь асуудалд  хандах хэрэгтэй. Хүн болгон хогоо хаядаггүй болгоё гэвэл яаж энэ зөв дадлыг суулгах ёстой юм гэх мэтчилэн ирээдүйрүүгээ харж ажиллах  шаардлага үүсэж байгаа учраас залуусын хот болчихоод байна л даа. Залуучууд хангалттай мэдээлэл авч чадахгүй байна. Би л гэхэд өдөр тутам хийдэг ажлынхаа хүрээнд бизнесийнхээ мэдээллийг олж чадаад байна. Гэтэл миний энэ ажил бусдад яаж нөлөөлж байна, яаж нөлөөлөхболомжтой вэ  гээд харахаар уялдаа холбоогүй байна. Үүн дээр нийслэлийн оролцоо маш чухал гэж харж байгаа. Маш олон асуудал   байдаг. Тэр бүгдийгээ хувийн хэвшилтэй хуваалцаад нээлттэй болох шаардлагатай гэж харж байна.

    -Илүү соёлтой хотод амьдрахын тулд залуусын оролцоо маш чухал үүрэгтэй. Хамгийн энгийн ойлголт гудманд хог, шүлсээ хаяхгүй байхаас эхэлнэ?

    Саяхан нэг хойд Америкт хийсэн судлаачийн судалгаагаар хот хэчнээн царайлаг, өнгөлөг байна тэр хэмжээгээр залуучууд ирдэг, амьдардаг, үлддэг гэсэн судалгаа гарчээ. Click To TweetЗалуу хүмүүс өнгөлөг байх байдал буюу сонирхолтой нь нийцэхээр л тэрэнтэйгээ илүү наалдаж уялддаг.Тухайлбал, олон нийтийн сүлжээгээр  хүмүүс грүпп үүсгээд өөртэйгөө адил хүмүүстэй ойртож, харилцдаг. Үүнтэй яг ижилхэн.Бидний үеийн хүмүүс өөрсөддөө таалагдсан  зүйл руугаа л тэмүүлж  явдаг. Аль болох өнгөлөг байх тусам залуучууд идэвхжээд байна гэж хардаг.

    -Нийслэл хот өнгөлөг байж чадаж байна уу?

    -Зун л өнгөлөг болдог ш дээ. Жаахан үнэртэй л болохоос. Click To Tweet

    Гудамж гэдэг хамгийн чухал.Яагаад гэхээр залуучууд гудамжны  хамгийн их хэрэглэгчид. Хамгийн их ашигладаг гудамжууд нь гоё байж чадаад байгаа байхгүй юу. Click To TweetХувийн хэвшлүүд нь орж ирээд coffee shop, түргэн хоолны сүлжээ гэх мэд газар нь ажиллаад ирэхээр гоё болоод эхэлж байгаа юм. Хувийн хэвшил хүчтэй байна гэдгийн нөлөө. Үүн дээр нь төрөөс юм уу нийслэлээс энд ийм бизнес орж ирэх боломжийг  нь бүрдүүлье,  аюулгүй  байдлыг нь хангая ч гэдэг юм уу, угаасаа мөөг шиг үржээд  байгаа зүйлс дээр багахан хэмжээгээр дэмжээд өгчих хэрэгтэй юм болов уу гэж хардаг.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ