Хэвлийгээрээ таргалснаас гуя,таазаараа таргалсан нь дээр

Европын Зүрхний сэтгүүлээс жингээс гадна биеийн галбир хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар судалгааг хийжээ. 

Судалгаанд 18-25 биеийн жингийн индекстэй буюу хэвийн жинтэй 18-аас дээш насны 2600 эмэгтэйг хамруулжээ. Харин үр дүнд нь ахимаг насны,хэвийн жинтэй,хэвлийн таргалалттай эмэгтэйчүүд мөн адил ахимаг насны,хэвийн жинтэй хэрнээ ташаа,таазны таргалалттай эмэгтэйчүүдээс зүрх судасны өвчлөлөөр өвчлөх магадлал өндөр байна гэж гарчээ.

Хэвлийн өөхлөлттэй бол “алим” хэлбэрт харин ташаа,тааз хавиар таргалттай бол “лийр” хэлбэрийн биеийн галбиртай гэж болох юм. Алим хэлбэрийн биеийн галбиртай эмэгтэйчүүд хэвлийн өөхлөлтийг багасгаж лийр хэлбэртэй болох хэрэгтэй гэж эрдэмтэд зөвлөж байна. 

Учир нь хэвлийн хэсгийн өөхлөлт нь висцерал буюу дотор өөхлөлт байдаг учраас бодисын солилцоонд сөргөөр нөлөөлж,цаашлаад зүрх судасны, чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг бий болгодог. Мөн хэвлийн хэсгийн өөхлөлт нь дундаж буюу түүнээс дээш наснынхны хувьд ихэвчлэн эрүүл бус амьдралын хэв маягаас болж үүсдэг. 

Судалгааг ахалж явуулсан Нью Йорк дахь Алберт Эйнштэйний коллежийн профессор Кибин Ки судалгааныхаа үр дүнгийн талаар“ Манай судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн хувьд бүгд жирийн жинтэй. Хэдий жин чухал боловч тухайн хүний эрүүл байхад биеийн галбир ч гэсэн хамаатай” гэжээ.

Эх сурвалж: Bbc

 

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ