• Д.Тогтохсүрэн:Сонгуулийг мажоритар системээр явуулах нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзэж байна

    Энэ долоо хоногийн УИХ-ын байнгын хороод, чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн хийнэ. Үүнтэй холбоотойгоор УИХ-дахь МАН-ын бүлэг хуралдаж байна.

    УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажиллаж иргэдэд Үндсэн хуульд оруулж буй  нэмэлт өөрчлөлтийг танилцуулж, санал авсан. Уулзалтын үеэр иргэдийн зүгээс өгсөн саналуудыг өнгөрөгч баасан гаригт бүлгийн хуралдаанаар ярилцаж, амралтын өдрүүдэд ажлын хэсэг, дэд хэсгүүд нэгтгэсэн байна.

    Хуулийн төслийн 21.4-т УИХ-ын Сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно гэсний тогтолцоо гэсэн үгийг хасах саналыг гишүүдийн олонх гаргажээ. Click To Tweet Сонгуулийг мажоритар системээр явуулах нь зөв гэдэг байр сууринаас гишүүд асуудалд хандаж байгаа талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ.

    АН-ын зөвлөлийн гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлгийг хойшлуулахыг шаардаж,  хоёрдугаарт хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Үүнд МАН-ын бүлгийн даргаАН-ын зөвлөлийн гишүүд улс төрийн шалтгаан мөн намынхаа улс төрийн шийдвэрээс асуудалд хандаж байгаа болов уу гэж бодож байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2014 онд АН-ын гишүүн Н.Батбаяр нарын 47 гишүүний өргөн барьсан хуулийн төсөл. Тухайн үед өргөн барьсан хуулийн төслийн бараг 90 хувь нь одоогийн хуулийн төсөлд багтсан. Click To Tweet

    Улс төрийн шалтгаан байгаа байх гэж бодож байна. Манай гишүүдийн ихэнх нь Ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Сая тойргоороо ажиллаад мэдээлэл өгсөн. Мөн Ард нийтийн санал асуулга явуулна гэвэл дахиад хоёр сар мэдээлэл өгөх хугацаа байгаа. Ард нийтийн санал асуулга явуулах хамгийн наад талын хугацаа есдүгээр сарын 20-н байгаа. Тэгэхээр мэдээлэл өгөх, тайлбарлах хангалттай хугацаа байгаа гэж бодож байна. Иргэдээс  олон санал ирж байгаа. Орон нутгийн саналуудыг өнгөрсөн баасан гаригт хуралдаж нэлээд цэгцэлсэн.

    Тухайлбал, сумын хурлыг аймгийн хурлаас сонгохыг буруу гэсэн. Түүнийг цэгцэлсэн. Дүүргийн Засаг дарга сонгох асуудлыг мөн зохицуулалт хийсэн. Аймгийн хурлыг байхгүй болгочихлоо гэж байсныг сэргээсэн. Хотын асуудлыг сэргээж байгаа. Шүүхтэй холбоотой нэлээд олон заалт байсан” гэлээ.

    Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ сарын 5-ны дотор багтаан хэлэлцэж дуусгахаар төлөвлөж байгаа аж. Дэгийн тухай шинэ хуулиар УИХ-ын гишүүний чуулганы хуралдаанд үг хэлж, асуулт асуух хугацаа уртасч үг хэлэх хугацаа нь 10 минут, хариулт авах нь 10 минут, асуулт асуух нь мөн 10 минут болсон. Click To Tweet Гэхдээ төлөвлөгөөний дагуу энэ сарын 5-ны дотор багтааж хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгахаар ажиллаж байна.

    Хэрэв энэ хугацаандаа амжвал долдугаар сарын 8,9 нд УИХ-ын чуулган хуралдаад хуулийн төслийг гуравдугаар хэлэлцүүлэгт шилжүүлэх үү, ард нийтээс санал асуулга авах уу гэдгийг УИХ тогтоолоор шийдвэрлэх юм байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ