Хойд Солонгосын KCNA мэдээллийн агентлаг Трампын айлчлалыг “гайхамшигтай” гэж онцоллоо

Доналд Трамп ням гарагт Ким Чен Ыны урилгаар Хойд Солонгост хөл тавьсан анхны  АНУ-ын ерөнхийлөгч болсон. Харин нэг дэх өдөр нь хоёр ерөнхийлөгчийн уулзалтыг Хойд Солонгосын Мэдээллийн төв агентлаг/KCNA/ урьд өмнө нь байгаагүй өргөн цар хүрээг хамран,олон нийтэд нээлттэйгээр мэдээллээ. 

Хойд Солонгосчуудын хувьд гадаад дэлхий ертөнцийн талаарх мэдээ,мэдээлэлтэй танилцах  асуудал хаалттай байдаг. Трампын айлчлалаас өмнө үйл ажиллагаа нь хатуу хяналтын дор явагддаг Хойд Солонгосын мэдээллийн хэрэгслүүдээр Америк улсыг хамгийн том дайсан нь хэмээн зарласаар ирсэн юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын хилийн дээсийг алхаж байгаа дүрс бичлэгийг олон нийтэд цацсан нь  Хойд Солонгосын иргэдийн хувьд хамгийн анхны бөгөөд онцгой тохиолдол байлаа. 

“ Панмүнжомд/хоёр Солонгосын хил орчмыг ингэж нэрлэдэг/ түүхэнд үлдэх гар барилтыг хоёр улсын удирдагчид хийлээ. Гайхалтай уулзалт боллоо.” гэж олон нийтэд мэдээлжээ. 

Уулзалтаар ямар шийдэлд хүрсэн бэ?

Трамп,Ким нар Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох талаар хоёр ч удаа хэлэлцсэн боловч сүүлчийн уулзалт буюу хоёрдугаар сараас хойш үр дүнд хүрээгүй хэвээр байгаа юм.Хоёр тал хоёулаа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулна гэдгээ удаа дараалан мэдэгдсэн боловч энэ нь яг юу гэсэн утгатай талаар нарийвчилсан мэдээллийг өгсөнгүй.Харин ням гарагийн уулзалтын дүнд цөмийн хөтөлбөрийн талаар хоёр тал дахин хэлэлцэхээр болж хоёр талын илч төлөөлөгч нарын уулзалтыг ирэх долоо хоногт товлохоор болжээ. Трамп сэтгүүлчдэд “Хурдан биш гол нь зөв хийхийг хүсч байна” гэж хэлжээ. 

Мөн Трамп Кимийг Вашингтонд айлчлахыг урьжээ.

Эх сурвалж: Bbc

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ