Изралийн байлдааны онгоцнууд Сирийн цэргийн объектуудыг өнөөдөр бөмбөгджээ

2019-07-01

Өнөөдөр Сирийн цэргийнхний мэдэгдсэнээр, үүрээр Израйлийн байлдааны нисэх онгоцууд Сирийн хил дэх цэргийн олон объектыг бөмбөгджээ.

Сирийн үндэсний телевиз Сирийн армийн мэдээллээс эш татаж “Израйлийн байлдааны нисэх онгоц Ливаны агаараас Сирийн нийслэл Дамаскийн эргэн тойрны бүс, мөн Сирийн төв хэсгийн Хомсын цэргийн зарим объект уруу пуужин хөөргөсөн байна. Сирийн агаараас сэргийлэн хамгаалах систем даруй хориглон устгах ажиллагаа явуулж, олон пуужинг буудан унагасан байна” гэжээ.

6-р сараас хойш, Сирийн өмнөд бүс нутаг, мөн Хомс муж зэрэг олон газар Израйлийн пуужингийн довтолгоонд өртөж олон хүн амиа алдаж, шархадсан байна.

Иран Дундад Дорнодын бүс нутагт хүчээ өргөтгөж байна гэж Израйль урт хугацаагаар шүүмжилж, Иран улс Сирийг Израйльтай сөргөлдөх өмнөд фронт болгож байгааг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, Ираны цэргийн тоног төхөөрөмжид цохилт өгөхөөр шалтаг болгон Сирийн хил дэх объект руу агаараас довтолсон байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ