АТГ–аас баасан гаригт энэхүү нэр бүхий шүүгчдийн гэрт нэгжлэг хийж, шаардлагатай гэж үзсэн зарим баримт бичгийг нь хураан авчээ. Үүнээс гадна Дээд шүүхийн шүүгч байсан нэр бүхий дөрвөн шүүгчийг хуулийн байгууллагаас таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаарх мэдээлэл байгаа юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт зарлиг гаргаж, нэр бүхий 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлсэн. Эдгээр шүүгчдийг Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр бүрэн эрхийг нь хөндсөн тухай хэвлэлүүд мэдээлсэн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.