• Монголын хамгийн анхны омега ЧАКРА брэнд

    Манай сайт нь үндэсний үйлдвэрлэл эрхлэгч нарыг дэмжиж, тэдний бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулж сурталчлах зорилгоор “Made in Mongolia” буланг цувралаар бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаад бид үндэсний үйлдвэрлэгч  “Голд Кинг Берг” ХХК-ийн үйлдвэрлэж байгаа  Чакра /cakra/, Галбингаа брэндийн  эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

    Эрүүл мэнд, гоо сайхны импортын бүтээгдэхүүнийг орлох үндэсний үйлдвэрдэгч тус  компани нь Чакра /cakra/, Галбингаа  брэндийг зах зээлд гаргаад хоёр жилийн хугацаа өнгөрчээ.

    Чакра брэнд 2017 анх үйл ажиллагаагаа эхлүүлж, монголдоо анхдагч зөөлөн капсул бүхий дөрвөн төрлийн омега гээд 20 нэр төрлийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Харин Галбингаа гоо сайхны брэндийг Чакра брэндийн хоёр жилийн ойгоороо үүсгэн байгуулсан байна.

    Монгол хүний бие физиологид нэн тохирсон эрүүл мэндийн Чакра,   Галбингаа брэндийн гол түүхий эд нь байгалийн зэрлэг жимс, эрт үеэс эрүүл мэндэд сайн гэгдэж ирсэн говийн гоёо, долоогоно гэх мэт ургамал. Түүнчлэн, хамгийн сайхан айрагтай гэгддэг Булган аймгийн Могод сумын айраг, гүүний саам, Өмнөговийн ингэний сүү юм. Энэ мэтчилэн 14 аймгаас түүхий эдээ авдаг байна. Одоогоор 20 ажлын байр бий болгон, бүтээгдэхүүнээ Наадам центр, И-март, Ази фарм гэх мэтчилэн 30 цэгүүдээр борлуулдаг  ажээ.

    Тус компанийн маркетингийн  менежер Ж.Лхамсүрэнгийн хэлснээр“Өдөр тутмын витамин үйлдвэрлэж байгаа монголдоо анхдагч компани . Органик химийн нэмэлт бодисгүй учир Монгол хүний физиологит тохирсон бүтээгдэхүүн” гэж онцолсон.

    Булганы Могодын айргийг хатаан, найруулж  уудаг айраг хийжээ. Хордлого тайлах үйлчилгээтэй саам, Өмнөговийн ингэний сүүг овьёос, зөгийн бал кальциар баяжуулан  сахарын шижинтэй хүмүүст зориулсан бүтээгдэхүүнийг ч хийсэн байх юм.Сүүлд говийн гоёо ургамлаар эрчүүдэд зориулсан бүтээгдэхүүнийг гаргаж авчээ.

    Эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн үнэ 8000-90000 төгрөгийн  хооронд. Одоогоор Япон улс руу Увсын хатаасан чацарганыг экспортод гаргаж байгаа ажээ. Бүтээгдэхүүнүүд нь Япон, Германд шинжилгээнд ордог юм байна. Тун удахгүй чага мөөгөө  Амозон дээр худалдаанд гаргахаар төдөвлөжээ.

    Галбингаа брэнд: Нэрс, чацаргана гээд байгалийн зэрлэг жимсийг ашиглан нүүрний сальфеткан маск л гэхэд 6 төрлөөр  нь гаргажээ. Цаашлаад гарын тос, үсний шампунь гэх мэтчилэн 17 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Галбингаа брэндийн онцлог давуу тал нь хүниий арьсыг гэмтээгч хорт хадвар үүсгэгч 5 бодис ороогүйгээрээ давуу талтай юм байна.

     

    ЧАКРА брэндийн дөрвөн төрлийн омега

    • Маалингийн үрээс гаргаж авсан Омега-3 нь холестрины хэмжээг бууруулж, цус шингэлэх үйлчилгээтэй.
    • Хуш самарнаас гаргаж авсан Омега-3,6 нь хөхүүл болон жирэмсэн эх, хүүхдэд нэн тустай  бүтээгдэхүүн.
    • Чацарганы үрээс цэвэр тосонд гаргаж авсан Омега-3,6,9 нь ходоодны шарх болон улайлттай хүсүүст маш сайн.
    • Чацарганы үрийг хушга самраар баяжуулсан Супер Омега 3,6,7,9- Настай болон оюуны хөдөлөмөр эрхэлдэг хүмүүст нэн тустай. Даралт тогтворжуулна, нойронд сайн болгоно. Монголчууд загасны Омега л хэрэглэж мэддэг. Энэ нь монгол хүнд сэрүүдэх талтай байдаг учир тийм ч тохиромжтой биш гэсэн.

    ЗӨӨВӨРЛӨГЧ УС

    Тэдний үйлдвэрлэдэг зөөлөн эдийн ус нь дэлхийд ч ховор бүтээгдэхүүн гэдгийг онцолсон. Аньс, нэрс, чацаргана, долоогоно, хүрэн манжингийн дотор байдаг усаар зөөлөн эдийн усыг хийжээ. Үүгээр эм, витаминуудаа даруулж уувал хэрэгтэй газар  нь зөөвөрлөж өгдөг гэнэ. Уснаас илүү шингэцтэй бүтээгдэхүүн гэсэн үг.

    Хүүхдэд зориулсан “Аагий, Нээгий, Чаагий”

    Энэ нь хүүхэд багачуудад зориулсан аньс, нэрч, чацарганаар хийсэн хүлхдэн витамин юм. Жимсийг буцалгаж уух шаардлагагүй болгосон  уг бүтээгдэхүүн 18-35 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдажж байна.

    Энэ мэтчилэн тэдний хийж, бүтээж байгаа зүйлийг олныг өгүүлж болно. Аливаа зүйлийг хийхэд хамгийн эхэнд тулгамддаг асуудал нь санхүү гэж байлаа. ЖДҮДС-д гурван ч удаа төсөл бичсэн ч шалгарч чадаагүй байна. Тиймээс байдаг юм аа барьцаанд тавин банкнаас зээл авч үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ. Цаашдаа үйл ажиллагаагаа өргөжүүлж томрох, экспортод өөр улс руу  гаргах зорилт тавьсан байгаа учраас санхүү л номер нэг тулгамдсан асуудал. Зээлээс зээлийн хооронд явж байгаа гэдгийг менежер Ж.Лхамсүрэн хэлж  байв.

    Гэхдээ бэрхшээлийг саад биш боломж гэж харан тавьсан зорилтодоо хүрэх нь туйлын чухал учир өнөөг хүртэл Монголд байхгүй,анхдагч бүтээгдэхүүнийг өөрсдийн боломж, нөөцөөрөө хийгээд явж байгаа нь  тэдний том амжилт юм. Харин бид импортыг орлосон эдгээр бүтээгдэхүүнээс худалдан авалт хийснээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж буй хамгийн том дэмжлэг болно.

     

    Галбингаа брэндийн гоо сайхны бүтээгдэхүүн

    Маалингийн үрээс гаргаж авьсан Омега-3

    Булганы Могодын айргийг хатааж, найруулж уудаг айраг хийжээ

    Бусад эрүүл мэндийн витанууд

    Галбингаа нүүрний сальфеткан маск

    Эрчүүдэд зориулсан бүтээгдэхүүн

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ