• Номхон далайн гүнээс 6.5 ширхэг нас бие гүйцсэн заантай тэнцэхүйц хэмжээний хуванцар хог хаягдлыг татан гаргалаа

    Жил бүр далайд 1.15-2.41 сая тонн хуванцар хог хаягдал хүний үйл ажиллагааны дүнд хаягддаг гэсэн тооцоо бий. Click To Tweet

    Хавай болон Калифорни мужуудын хооронд байдаг далайн хэсэгхэн газарт бусад хэсгээс хэд дахин их хэмжээний хог хаягдлын хуримтлал бий болдог. Хамгийн их хог хаягдал хуримтлагддаг Номхон далайн тэрхүү хэсгээс Мэри Кровлигоор ахлуулсан “Ocean Voyages” институтын баг нийт 40 тонн хуванцар хог хаягдлыг татан гаргажээ. Click To TweetЭнэ нь ойролцоогоор 24 ширхэг машин, эсвэл 6.5 ширхэг нас биед хүрсэн заантай тэнцэх юм.

    Ocean Voyages” институтын үүсгэн байгуулагч Мэри Кровли:

    Номхон Далайд хийгдсэн хамгийн том бөгөөд хамгийн амжилттай их цэвэрлэгээ болсон.

    40 тонн хог хаягдлыг далайн гүнээс татаж гаргахын тулд 25 өдрийг зарцуулжээ.

    Хиймэл дагуул, дронын тусламжтайгаар татаж гаргасан хог хаягдлын дунд угаалгын нунтагны савнаас авахуулаад хуванцар сав,хүүхдийн тоглоом хүртэл байлаа. Хиймэл дагуулын тусламжтайгаар далайн гүний тооцооллыг гаргасны дараа тус тус тав болон найман тонны жинтэй нейлон материалаар хийгдсэн, хуванцар хог хаягдлыг бөөгнүүлэх зориулалттай  загасны торыг ашигласан аж. 

    Далайн гүнээс гаргаж авсан 40 тонн хуванцар хог хаягдлын 1.5 тонныг Хавайн Их сургуулийн урлагийн танхим болон хувиараа уран бүтээл хийдэг хүмүүст хандивлажээ. Click To TweetТэдгээр хүмүүс хуванцар хог хаягдлыг ашиглан ихэвчлэн ур
    ан баримал хийдэг аж.  Харин үлдсэн хэсгийг нь Schnitzer Steel компани дахин боловсруулж, эрчим хүч болгон Хавай мужийн H-POWER цахилгаан станц руу явуулах юм.

    Ингэж далайн гүнд  их цэвэрлэгээ явуулснаар  загас,долпин, халим гэх мэт олон далайн амьтдыг хог хаягдалд орооцолдож амь эрсдэх аюулаас хамгаалагдаж чадлаа.

    “Ocean Voyages” институтын багийнхан үүний дараа гурван сарын цэвэрлэх ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөөд байна.

    Эх сурвалж:Cnn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ