“Атлетико” 19 настай Фелишид 126 сая евро санал болгож шуугиуллаа

“Бенфика”-гийн довтлогч Жоа Фелишт “Атлетико”-гийн тавьсан саналыг шуугиан дагуулж байна.

Португалийн клубын албан ёсны вэбсайт дээр 19 настай довтлогчид 126 сая евро санал болгосон гэж мэдээлжээ. Татварыг хассаны дараа “Бенфика” 120 сая евро авах болно.

Өмнө нь Фелишийг “Манчестер Сити”, “Манчестер Юнайтед”, “Реал Мадрид” багууд сонирхож байгаа талаар мэдээлсэн.

Өнгөрсөн улиралд Фелиш клубын түвшинд 43 тоглолт хийж, 20 гоол оруулж, 11 оновчтой дамжуулалт хийжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ