• Ж.Оюунтунгалаг:Хориодхон хоногийн өмнө Ерөнхийлөгч намайг улираан томилчихоод сая эрхийг минь түдгэлзүүлчихлээ

    Монгол Улсын ерөнхийлөгчийн  өнгөрсөн зургадугаар сарын 26-ны өдрийн “Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг бүрэн түдгэлзүүлэх” тухай 120 дугаар зарлигаар 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч асан Ж.Оюунтунгалаг хэвлэлийн хурал хийсэн. Click To TweetТүүний хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч асан Ж.Оюунтунгалаг:

    Хориод хоногийн өмнө буюу зургадугаар сарын 7-нд би Ерөнхийлөгчийн шийдвэрээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны ерөнхий шүүгчээр улиран томилогдсон байсан Click To Tweet. Лхагва гаригт Ерөнхийлөгч нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн дотор миний нэр орсон.

    Миний бие зургадугаар сарын 26-ны шөнө унтахынхаа өмнө мэдээ харахдаа мэдсэн. 27-ний өглөө буюу пүрэв гаригт би ажлаа хүлээлгэж өгөх юм байна гэж ойлгосон. Тэр өдөр Тамгын газрын дарга маань надад албан ёсоор зарлиг гардуулж өгөөгүй. Ингээд нэг өдөр нь өнгөрсөн. 28 буюу баасан гаригт олон нийтэд бүгд ил болсон учраас нэгэнт бүрэн эрх нь түдгэлзсэн хүн ажлын байран дээрээ очиж болохгүй юм  байна гэдэг ойлголттойгоор, гэхдээ эрх бүхий байгууллагуудад хандаж энэ асуудлыг тодруулья гэж бодсон.

    Ингээд  АТГ, ШЕЗ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ дарга нарт би ийм харлдлага сэрдлэгэд өртөх хүн биш. Би хэзээ ч авлига хээл хахууль авч байгаагүй гэсэн өөрийгөө шалгуулах хүсэлтээ бичээд бэлтгэж байтал АТГ-аас “Уулзах хэрэгтэй байна, гэрийнхээ гадаа хүрээд ир”  гэж ярьсан. Би танай байгууллагад очиж албан ёсоор хүсэлтээ өгөх гэж байгаа гэсэн чинь гэрийнхээ гадаа ямар ч байсан хүрээд ир гэсэн.Би өөрөө хууль хяналтын байгууллагад ажилладаг хүний хувьд энэ асуудалд хүндэтгэлтэй хандаж очсон.

    Манай гэрт нийслэлийн прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг явуулсан. Click To TweetНэгжлэгийн ажиллагааг ажлын цаг дуустал 6 өнгөртөл явуулсан.Би баасан гаригт хүсэлтүүдээ холбогдох хүмүүст өгч чадаагүй. Хүсэлтээ бичээд өгөх гэж байсан талаараа нэгжлэг хийсэн АТГ-ын комиссарт хэлхэд аваад явсан. Нэгжлэг хийж дууссаны дараа комиссарууд АТГ-д албан ёсоор тайлбар өгнө гэж шаардлага хүсэлт хоёрын дундуур хэлсэн. Би мөн л хуулть хяналтын байгууллагыг хүндэтгээд очиж, гэрчийн мэдүүлэг өгсөн. Энэ үеэр Салхитын мөнгөний ордтой холбоотой надад мөнгө өгсөн хүн байгаа юу, надад нөлөөлсөн хүн байгаа юу, надтай холбогдсон асуудал байна уу гэж асуухад нь ямар учраас ийм нөхцөл байдал үүс вэ гэдгийг мэдсэн. Түнээс биш би  энэ хэргийн талаар юу ч мэдэхгүй. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дээр Мөнгөншагай гэдэг нэхэмжлэлтэй хэрэг 2017 онд шийдвэрлэгдсэн  байна.

    Энэ хэргийг шийдвэрлэхэд Давж заалдах шатны шүүх хуралдаанд би даргалагч шүүгчээр оролцсон Click To Tweet.

    Шүүгчийн хэрх зүйн байдлын тухай хуульд “шүүгчийг шийдсэн хэрэг маргаантай нь холбгдуулан шалгаж, байцаахыг хориглоно” гэсэн байдаг. Гэхдээ би Монгол Улсын төрд итгэж байна. Энэ хэргийг яаж шийдсэн бэ гэдэгтэй холбоотойгоор шалгаж байцаагаагүй байх гэж үзэж байна. Та бүхэнтэй адилхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямар мэдээлэл гарсан би яг л тийм мэдээлэлтэй байна.

    Өөрөөр хэлбэл, намайг Салхитын мөнгөн ордны хэрэгтэй холбоотой хээл хахууль авсан гэх үндэслэлээр түдгэлзүүлсэн гэж ойлгож байна. Надад хахууль авсан зүйл байхгүй.

    Би 1978 онд төрсөн. 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд 800-аад хүүхдийн дундаас 10 хэдэд орж тэнцэж орж байсан. Монголд Улсыг хүний эрх дээдэлдэг, үнэн шударгаар явж байгаа хүн амьдарч болдог нийгэм гэж одоог хүртэл итгэж ирсэн. Ингээд ОХУ-ын ерөнхийлөгчийн тэтгэлгээр суралцах сонгон шалгаруулалт орж тэнцээд ОХУ-ын Техникийн их сургуулийн Хуулийн ангид орж суралцсан. Энэ сургуулиа 2001 онд улаан дипломтой төгсч байсан. Үүний дараа эргэж ирээд Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажилд орсон.Ингэж орохдоо мөн л адил төрийн албаны шалгалт, Хууль зүйн яамны нарийвчилсан шалгалт болох англи, орос хэлний шалгалт өгөөд нэгт орж байсан.

    Өөрөөр хэлбэл би сургуульд, ажилд орохдоо би арын хаалга, танил тал ашиглаж байгаагүй, ийм зүйлд холбогдсондоо гайхаж байна Click To Tweet.Хууль зүйн яаманд 2001-2004  он хүртэл ажилласан. Ингээд Япон Улсын Нагоя хотын Хууль зүйн сургуульд магистр, докторт суралцах Засгийн газрынх нь тэтгэлэгт шалгарсан. 2010 онд докторын зэргээ хамгаалаад эргэж ирж, Хууль зүйн дотоод хэргийн яаманд ажилд орсон.Эдийн засгийн чиглэлийн хууль тогтоомжийг боловсруулах чиглэлийн ажлыг хийж байсан. Мөн хууль зүйн сургуулиудад иргэний эрх зүйн чиглэлээр цагийн хичээл ордог байсан.

    Ингээд 2012 онд Нийслэлийн Шүүхэд орон тоо гарсан байсан, шалгалт өгөөд тэнцсэн. Click To Tweet Тухайн үед ШЕЗ 14 гишүүнтэй ажиллаж байсан.Энэ үеэс би Нийслэлийн шүүхийн иргэний танхимын шүүгчээр ажиллаж эхэлсэн. 2012-2019 оны хооронд шүүгчээр ажиллаж байхдаа хүмүүстэй хэлхээ холбоонд орж байгаагүй. Миний хууль зүйн сургуулиудын миний хичээлд сууж байсан оюутнуул намайг мэднэ. Хэзээ ч би дүнгийн наймаа хийдэггүй байсан гэдгийг.  Монгол Улсын шүүх хууль хяналтын байгууллагад хээл хахууль үүсгэгдсэн, ашиг сонирхлын зөрчил үүсгэгдсэн гэж үзэж байнаа бол шийдвэрлэх нь зөв. Гэхдээ өөрийнхөө хүч чадлаар явж байгаа ардын хүүхдийг ингэж хэлмэгдүүлж болохгүй гэж албан ёсоор энэ асуудлыг тавьж байна.

    Улс орнууд дийлдэхээ байсан авлига хээл хахуулийн сүлжээг зайлуулахын тулд иргэн нь мэдүүлээд түүнийг хариуцлагаас чөлөөлдөг хуультай. Ерөнхийлөгч, УИХ -ын дарга, Ерөнхий сайд гуравт хууль санаачлах эрх бий. Авлига хээл хахуультайгаа тэмцэх гэж байгаа бол ийм гарц гаргалгаагаа гаргаач ээ.

    Одоогоор би чөлөөлөгдөөгүй байна. Шүүгчийн хувьд бол хардах эрхгүй. Энэ хэвлэлийн бага хурлыг хэний ч заавар зөвлөгөөгүйгээр өөрөө бодож шийдвэр гаргаж хийж байна. Бусад шүүгч нарыг төлөөлөн ярих эрхгүй. Би зөвхөн Оюунтунгалаг гэж хүнийг төлөөлж ярьж байгаа.

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ачаалал 2012 оноос хойш маш их нэмэгдсэн.Би 2012 онд шүүгч болон ирхэд 900 орчим хэрэг шийдвэрлэгддэг байсан бол 2018 оны тоо баримтаас хархад 2500-аад хэрэг шийдвэрлэгдсэн байдаг. Click To Tweet2500 хэрэг шийдвэрлэгдэхэд би 1300-аад хэрэгийг даргалж орсон байдаг. Ерөнхий шүүгч ажлын ачааллаа үүрэх ёстой гэдэг үүднээс даргалж ордог. 2017 онд яригдаад байгаа хэргийг мэдэхгүй байна. Тухайн онд 2200 –аад хэрэг шийдвэрлэгдсэн  байна лээ.

    Би 1100 шүүх хуралд даргалсан. Ямар ч байсан манай нийслэлийн Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхээс Анхан шатны шүүрхийн шийдвэрийг  хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан шийдвэр гарсан байна лээ. Улсын дээд шүүхээс манай гаргасан шийдвэрийг буруу гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тогтоолтой хэрэг байна лээ.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ