Тэгвэл 57 кг-д Монголын №2 тамирчин О.Энхрийлэн бэртлийн улмаас Токиог зорих багт багтаагүй аж. Харин эмэгтэйчүүдийн 70 кг-д залуу бөх Ц.Энхчимэгийг сонгож, энэ жилийн улсын аварга Ц.Батцэцэг үлдэхээр болсон. Энэ мэдээлэл гарсны дараа Ц.Батцэцэг холбоондоо гомдолтой байгаагаа илэрхийлж, улсын аваргаас медаль авч үзээгүй хүнийг дэлхийн дэвжээнд барилдуулах шийдвэр гаргасанд гайхаж байгаа аж.
Эрэгтэй бөхчүүдээс Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн нарын шилдэг тамирчид шигшээ багт багтаагүй байна. Өмнө нь эрэгтэй хөнгөн жингүүддээ хоёр тамирчин сойдог байсан бол энэ удаа 60, 66 кг-д тус бүр нэг тамирчин барилдуулахаар болжээ.
ДАШТ-д өрсөлдөх жүдочид:
ЭМЭГТЭЙ:
- 48 кг: М.Уранцэцэг, Г.Наранцэцэг
- 52 кг: Б.Хорлоодой, Л.Сосорбарам
- 57 кг: Л.Энх-Отгон
- 63 кг: Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч
- 70 кг: Ц.Энхчимэг
- 78 кг: О.Мөнхцэцэг
ЭРЭГТЭЙ:
- 60 кг: Д.Амартүвшин
- 66 кг: Ё.Басхүү
- 73 кг: Г.Одбаяр, Ц.Цогтбаатар
- 81 кг: О.Ууганбаатар
- 90 кг: Г.Алтанбагана
- 100 кг: Л.Отгонбаатар
- +100 кг-ын жинд Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар сонгогджээ.
ДАШТ наймдугаар сарын 25-31-нд Японы Токио хотод болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.