Хуавэй компани жилийн ашгийнхаа 15 хувийг судалгаанд зарцуулж байна

Хуавэй компани Шэньжэнь хот дахь төв байрандаа хэвлэлийн бага хурал хийж, “Оюуны өмчийн эрхийг хүндэтгэж хамгаалах нь инновацийн заавал туулах замнал” хэмээх тайлангаа танилцуулж инноваци, оюуны өмчийн эрхийг хамгаалж ажиллаж буй тухайгаа нарийн танилцуулсан байна.

Цагаан номонд “Инноваци, оюуны өмчийн эрхийг хамгаалах нь Хуавэй компанийн өнгөрсөн 30 жилийн ололт амжилтын тулгын чулуу мөн. 2018 оны эцсийн байдлаар, Хуавэй компани нийт 87, 805 патентын эрх эзэмшсэнээс 11,152 нь Америкийн патентын эрх юм. 2015 оноос хойш Хуавэй компанийн оюуны өмчийн эрхийн ашиг орлого 1.4 тэрбум гаруй ам.долларт хүрсэн. Өөрийн эзэмшил дэх патентын эрхээс гадна, өнгөрсөн 30 жилд бусад компанийн патентын эрхийг хууль дүрмийн дагуу ашиглаж, нийт 6 тэрбум гаруй ам.долларын патентын эрхийн төлбөр тооцоо хийсний 80 хувийг Америкийн компанид төлсөн юм.

Хуавэй компани жилийн ашиг орлогынхоо 10-аас дээш хувийг, мөн сүүлийн жилүүдэд бүр 15 хувийг судалгаанд зарцуулж, 2018 онд судалгааны зардал 100 гаруй тэрбум юаньд хүрсэн. Сүүлийн 10 жилд Хуавэй компани судалгааны зардалд нийт 480 тэрбум юань зарцуулсан бол 2018 оны эцсийн байдлаар зөвхөн 5G техникийн судалгаанд гэхэд 2 тэрбум гаруй ам.доллар зарцуулсан нь Европ, Америкийн орнуудын тухайн салбарын аж ахуйн нэгжүүдийн 5G технологийн судалгаан дахь хөрөнгө оруулалтын нийлбэртэй тэнцсэн” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ