• Нийслэлчүүд тун удахгүй Sky way, BRT, Cable car-аар зорчдог болно

    2030 он гэхэд Улаанбаатар хотод  замын түгжрэл, хар утаа хаясан автобус  байхгүй болсон байна. Тусгай замын автобус, агаарын такси гээд нийтийн тээврийн шинэ төрөл нэвтэрч, түүгээр хүссэн газраа 10,20 минутан дотор очдог болсон байна. Click To Tweet

    Цаашлаад энэ намраас хотын A бүс буюу хотын төв дундуур ганцхан  байгаль орчинд ээлтэй цахилгаан тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, иргэд хувийн автомашинаа B бүсэд байрлуулан, ажилдаа цахилгаан автобусаар үнэгүй ирдэг болно.

    Таваншараас Амгалан хүртэл Sky way буюу агаарын хурдны замаар хэдхэн минутын дотор очих газраа хүрнэ. Нисэхээс Хүүхдийн ордон хүртэл BRT буюу тусгай замын автобусаар явна. Click To TweetТусгай замын автобус (Bus rapid transit) багтаамж ихтэй, дэлхийд хамгийн шилдэг нийтийн тээврийн хэрэгсэл гэж тооцогддог. Уг систем нь авто замын түгжрэлээс үл хамааран өөрийн тусгай замаар зорчих  учраас биднийг хурдан хугацаанд хүссэн газарт хүргэнэ. Түүнчлэн Баянхошуунаас Ханийн материалын эцэс хүртэл cable car буюу агаарын таксигаар зорчдог болно.Уг ажил 2020 оны гуравдугаар сараас эхлэх юм байна. Click To Tweet

    Ийм нэгэн гоё төсөөллийг өнөөдөр болж буй “Улаанбаатар эдийн засгийн форум”-ийн  “Замын хөдөлгөөн тээврийн шинэчлэл” салбар хуралдааны үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өгсөн.

    Ер нь л 10 жилийн  дараа одоо байгаа бүхэн тэс өөр болсон байх нь.  Улс орон хөгжхийн хэрээр шийдэх асуудлууд нь тэлж, томордог. Харин түүнийг зөв бодлого үйл ажиллагааны үндсэн дээр тодорхой хугацаанд шийдвэрлэж явахгүй бол бугшдаг нь өнөөгийн дүр төрх юм.

    Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, иновацийн газрын дарга С.Энхтөр “Өмнө нь нийслэлийн замын хөдөлгөөнийг цэгцлэх чиглэлээр  баримталж ирсэн бодлого нь  зам барих, өргөтгөх, гүүрэн гарц барих зэрэгт анхаарч ирсэн. Энэ нь  ганцхан автомашин явахад зориулсан  хотыг хөгжүүлж ирсэн алдаа юм. Одоо хүнд зориулсан хотыг хөгжүүлэх ёстой” гэж хэлсэн.

    1920-1960 он хүртэл өнөөгийн нийслэл хотын төлөвлөлт, үүн дотроо явган хүний болон дугуйн зам  нь зохистой байжээ. Үүнээс хойш алдагдаж  ганцхан   автомашин явах  зориулалттай хот болон хувирсан нь үнэн юм. Нийслэлд 387 км дугуйн зам хэрэгтэй. Гэхдээ өнөөдөр 100 хүрэхгүй км дугуйн зам бий. Click To Tweet

    Хувийн тээврийн хэрэгслээс Хуваалдцаг тээврийн хэрэгсэлтэй болно

    Энэ юу гэсэн үг вэ гэхээр нэг газар ажилладаг, амьдардаг хүмүүс нэг машинаар хамт явна гэсэн үг юм. Хүн бүр хувийн тээвэр хэрэгсэл унах нь өндөр зардалтай, үр ашиг муутай байдаг бол хуваалцдаг тээврийн хэрэгсэлд шилжсэнээр бага зардалтай, үр ашиг өндөртэй байна гэж албаныхан үзжээ.

    Хотын хөдөлгөөнтэй холбоотой багахан тоо баримтыг өгүүлье.

    Өдөрт 400 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцог. Нэг цаг замын түгжрэлд зогсход өдөрт 483 сая төгрөг, сард 14.5 тэрбум төгрөг, жилд 1,08 их наяд төгрөгийн эдийн засгийн хохирол амсдаг гэсэн тоо баримт байна. Click To Tweet

    Нийслэл хот нэг сая 200 мянган хүн амтай, үүний 59 хувь нь хувь автомашинаар, 39 хувь нь нийтийн тээврээр замын хөдөлгөөнд оролцдог. Улсын хэмжээнд жилд 60-80 мянган авто машин нэмэгддэг. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа 1100 автобусны 80-90 хувь нь 2021 онд ашиглалтаас гарна. Click To Tweet

    Хотын хөдөлгөөний шийдэл:

    • Замын хөдөлгөөний нэгдсэн зохицуулалтыг сайжруулах
    • Зогсоолын менежментийг сайжруулах
    • Замын хөдөлгөөний  хяналтыг сайжруулах
    -Нийтийн тээврийн үйлчилгээг шинэ шатанд гаргах Click To Tweet
    • Хотын ерөнхий төлөвлөлтийн дагуу замын сүлжээг нэмэгдүүлсэн байх гээд шат дараалалтай арга хэмжээнүүдийг авсан байх ёстой.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ