Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонару:Би Доналд Трампыг ерөнхийлөгч болохоос нь өмнө нь ч шүтэн биширдэг байсан

14 дэх удаагаа зохион байгуулагдаж буй “Их-20” дээд хэмжээний уулзалтаар Бразил,АНУ-ын ерөнхийлөгч нар уулзсан. Хоёр улсын ерөнхийлөгчийн уулзалт нь Доналд Трампын хувьд чуулганы зургаа дахь уулзалт байв.

Бразилийн ерөнхийлөгч Жаир Болсонаругын  хувьд “Их-20” хүрэх зам тийм ч дардан байсангүй. Учир түүний  хамгаалагчдын нэг, агаарын хүчний офицер нь 39 кг  хар тамхи нисэх онгоцонд тээвэрлэн явж байсан нь баригдсан юм.

Уулзалтаар Бразилийн ерөнхийлөгч Жаир Болсонару Доналд Трампыг эх орондоо урьсан бөгөөд хариуд нь АНУ-ын Ерөнхийлөгч зөвшөөрчээ. Хоёр талын уулзалт болохоос өмнөхөн тэрээр сэтгүүлчдэд хандан “Би бол Доналд Трампын шүтэн бишрэгч, ерөнхийлөгч болохоос нь өмнө нь ч шүтэн биширдэг байсан” гэж хэлсэн юм.

Харин уулзалтын үеэр Жаир Болсонару:

 Тантай уулзана гэдэг миний хувь нэр төрийн хэрэг. Би таныг, АНУ-ыг болон удахгүй болох гэж байгаа сонгуулийг тань дэмжинэ. Таныг Бразил улсад ирнэ гэж найдаж байна.

Үүний хариуд Доналд Трамп Бразил улсад айлчлахаа хэлээд Бразилчуудыг маш гайхалтай хүмүүс гэж хэлсэн юм. Мөн Бразил, АНУ хоёр худалдаа арилжаа болон бусад олон зүйлсийн талаар хэлэлцэхээ сэтгүүлчдэд мэдээлсэн юм.

Эх сурвалж:Cnn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ