• Шинзо Абэ, Доналд Трампын маск зүүсэн жагсагчид “Их-20”-ийг нүүрсний салбарын хөрөнгө оруулалтыг зогсоохыг шаардаж байна

    Дэлхийн хамгийн том эдийн засагтай 20 улсыг  нэгтгэсэн “Их-20” буюу G-20 дээд хэмжээний уулзалт 14 дэх удаагаа Япон улсад зохион байгуулагдаж байгаа билээ. Дээд хэмжээний уулзалтын гол зорилго нь хөгжиж буй томоохон улсуудыг олон улсын асуудалд анхаарч, тэдгээрийн эсрэг арга хэмжээ боловсруулахад татан оролцуулах юм.

    Энэ удаагийн “Их-20” дээд хэмжээний уулзалтаар хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлт, түүнчлэн дэлхийн эдийн засаг, эрчим хүч, эмэгтэйчүүдийн эрх, боломжийг нэмэгдүүлэх асуудал, эрүүл мэндийн асуудлыг хэлэлцэхээр болсон.

    Тэгвэл дээд хэмжээний уулзалт болж байгаа эдгээр өдрүүдэд уур амьсгалын эсрэг тэмцэгчид дэлхийн удирдагч нарыг уур амьсгалын өөрчлөлтөд анхаарлаа хандуулахыг, нүүрсэнд санхүүжилт олгохоо больж, нүүрсний хэрэглээг зогсоохыг уриалж байна.

    Ази тив даяар Индонез, Энэтхэг, Пакистан, Бангладеш, Филиппин зэрэг улсын нийт 80,843 хүн уур амьсгалын эсрэг тэмцэлд нэгдэхээр онлайнаар бүртгүүлээд байна. Click To Tweet

    Тэмцлийг зохион байгуулж байгаа 350.org-ийн Японы талын багийн удирдагч Такаёоши Ёкояма,Япон улсыг энэхүү уур амьсгалын эсрэг тэмцэлд манлайлагч байх ёстойг мөн нүүрсний салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг учраас манлайлагч байж чадахгүй байгааг онцоллоо.

    Олон улсын хүрээлэн буй орчны байгууллага болох 350.org-ийн Японы талын багийн удирдагч Такаёоши Ёкояма:

    “Их-20” дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулж байгаа улсын хувьд Япон улс өөрөө манлайлагч байх ёстой. Манлайлагч байна гэдэг нь зүгээр нэг зочломтгой занг хэлэхгүй. Манлайлагч байна гэдэг нь ямар нэгэн үйлдэл хийхийг хэлнэ. Хувийн хэвшлийн байтугай улсын банкууд нь нүүрсэнд их хэмжээний санхүүжилт олгодог улсыг  уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд манлайлагч гэж нэрлэх нь боломжгүй зүйл.

    Тэмцэгчид Их-20 улсын удирдагчдын царайтай маскыг зүүн тэмцлээ өрнүүлж байна.

    Эх сурвалж: Cnn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ