
НАСА дэлхийн иргэн бүрийг тэрбумтан болгож чадах хэмжээний их алттай сансар огторгуйн нэгэн биетийн зүг явахаар бэлтгэлээ хангаж эхлээп байна .Psyche 16 нь Ангараг болон Бархасбад гарагуудын тойрог зам хооронд орших жижиг гараг буюу астероид бөгөөд цул хатуу металиар хийгдсэн аж. Click To Tweet Алтнаас гадна их хэмжээний цагаан алт, төмөр, никел тэнд бий.
Судлаачид Psyche 16 астеротдын нийт металыг 10 000 квадриллион(1 000 000 000 000 000) ам.доллараар үнэлжээ. Click To TweetХэрвээ энэ их хэмжээний алт,цагаан алт, төмрийг дэлхий рүү тээвэрлэж чадвал дэлхийгээс олборлосон метал түүхий эдийн үнэ үнэгүйтэж, нийт 75.5 триллион ам.доллараар үнэлэгддэг дэлхийн зах зээл өөрөө хаагдах аюултай юм.
EuroSun Mining компанийг удирддаг Скотт Мур:
Астероид дахь алтны хэмжээ одоогийн дэлхий дээрх алтны салбарт эмх замбараагүй байдлыг бий болгоно.
НАСА-гийн хувьд зун цул метал бүхий астероидыг илрүүлэх, дээж авах зорилготой сансрын нислэгийг 2022 онд эхлүүлэхээр төлөвлөөд байна. Discovery Mission нэртэй нислэг нь 2022 онд хөөрч, буцаад дэлхийд 2026 онд ирэх ажээ. Click To Tweet

Psyce 16 астероидын гадаргуун дүрслэл
Нислэгийн багийнхантай хамт цэвэр шинжлэх ухааны зорилгоор сансрын агентлагийн төлөөлөгчид хамт явна. Ингэхдээ ямар нэгэн байдлаар олборлолтын ажлыг эхлүүлэх бус цэвэр Psyche 16 астероидыг судлах зорилготойгоор явах юм.
Эрдэмтдийн үзэж байгаагаар Psyche 16 астероид нь нарны систем дэх бусад биетийн адил гараг хоорондын хүчтэй мөргөлдөөний улмаас бий болжээ. Click To TweetАстероидыг 2015 онд хуулийн дагуу өмчлөх боломжтой болсон. Алтны олборлолт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Deep Space Industries” болон “Planet Resources Resources” компаниуд энэхүү өмчлөх эрхийн төлөө өрсөлдөх бэлтгэлээ хангаж буй.
Эх сурвалж: Foxnews
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.