• “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбоо 20 гишүүнтэй болж өргөжив

    Хятад, Монгол, Оросын “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны нарийн бичгийн дарга нарын газраас мэдээлснээр, саяхан ОХУ-ын Новосибирск, Свердловск муж, Монгол улсын Өмнөговь, Сүхбаатар аймаг зэрэг 4 бүс нутаг Хятад, Орос, Монгол “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбоонд нэгдэн орсноор гишүүдийн тоо 20 болон өргөжжээ.

    “Цайны зам” бол Фүжянь мужийн Ү Ишань цайны бүсээс эхлэлтэй, Хятад, Монгол, Орос гурван орныг дамнасан 13 мянга гаруй километр урт олон улсын худалдааны зам байсан юм.

    Тус холбоо 2016 оны 7 -р сарын 22-д байгуулагдсан бөгөөд нарийн бичгийн дарга нарын газар нь ӨМӨЗО-д байрладаг ажээ. Гишүүн байгууллагад Хятадын Фүжянь муж, Монгол улсын Улаанбаатар хот, ОХУ-ын Эрхүү хот зэрэг 12 бүс нутгийн соёл, аялал жуулчлалын байгууллага багтсан юм. 2018 онд, гишүүн байгууллагын тоо 16 болон өргөжсөн байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ