• Iphone гар утасны загварыг гаргасан Жони Ийв Apple компаниас гарахаа мэдэгдлээ

    20 жилийн хугацаанд Apple компанийг дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компани болоход томоохон үүргийг гүйцэтгэсэн тус компанийн загвар зохион бүтээгч Жони Ийв өөрийн бизнесээ эхлүүлэхээр,компаниасаа гарахаа зарлалаа. 

    Apple компанийн Mac, iPod,iPhone гээд бүх л бүтээгдэхүүний загварыг гаргаж байсан тэрээр ирэх жил өөрийн мэргэжлийн чиглэлээр LoveFrom пүүс компанийг байгуулахаар төлөвлөжээ. LoveFrom компаний хамгийн анхны үйлчлүүлэгч нь Apple компани байх юм байна.

    Тэрээр мэдэгдэлдээ “Өөрчлөлт хийхэд хамгийнх тохиромжтой цаг мэт санагдаж байна” гэж хэлсэн юм. Үүний хариуд Apple компаний гүйцэтгэх захирал Тим Кук “Компанийн уналтын дараахь сэргэлтэнд түүний оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй” гэжээ.

    LoveFrom компанийн толгой оффис нь Калифорни хотод байршина. Компани нь голлож өмсдөг технолгиор үйл ажиллагаагаа явуулах тухайгаа тэрээр Financial Times сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр дэлгэжээ.

    1998 онд Жонаттаны зохион бүтээсэн Imac шинэ загварын суурийн компьютер

    Компани санхүүгийн хүндрэл орсон, ажилчдаа цомхотгол оруулж эхлээд байсан үе буюу 1996 онд Жони Ийв Apple компанийн гүйцэтгэх захирал гэсэн хүндхэн албан тушаалд томилогдож, үүргээ ч амжилттай биелүүлсэн юм. Товчхогдоо, компанийн уналтын үе 1998 онд Жонаттаны зохион бүтээсэн Imac шинэ загварын суурийн компьютераас эхлэн дуусгавар болсон гэж үзэж болох юм.

    Түүний загварыг нь бүтээсэн бусад бүтээгдэхүүнээс дурьдах юм бол: 

    • 2001 онд iPod
    • 2004 – iPod Mini
    • 2007 – iPhone,
    • 2008 – MacBook Air
    • 2010 – iPad
    • 2015 – Apple Watch, 2016 – AirPods…

    Apple компанийг үүсгэн байгуулагч Стив Жоббс Жонаттаны талаар нэгэн удаа:

    “Хэрвээ энэ компанид надтай ямар нэгэн байдлаар оюун санаанаагаараа холбогдсон хамтрагчийг нэрлэ гэвэл би Жониг гэж хэлнэ” 

    Сүүлийн жилүүдэд түүний зохион бүтээсэн утасгүй чихэвч буюу Airpods, 999 ам.долларын үнэтэй Mac Pro компьютерийн дэлгэц тогтоочийн загвар, шийдэл нь улам классик хэв шинжийг өөртөө агуулсан харагдаж байв. 

    Apple компанийн хамгийн их ашиг дагуулсан IPhone бүтээгдэхүүнүүдийн загварыг зохион бүтээсэн Жони Ийв анх 00-ийн суултуур, шүдний сойзны загвар зохион бүтээгчээр кареераа эхлүүлж байв.

    Эх сурвалж: BBC

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ