• Газрын асуудал нь шийдэгдээгүйгээс 2018 онд баригдаж эхлээгүй 19 сургууль,цэцэрлэгийн барилгууд

    МАН-ын мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт  “Хүүхдэд ээлтэй-сурах орчин” бүрдүүлэх зорилтууд дэвшүүлж, нийслэлд гурван ээлжээр хичээллэдэг үзэгдлийг болиулах  зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд Засгийн газар сургууль,цэцэрлэг барихад багагүй хөрөнгө зарж байгаа ч  нийслэл Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн алдаа, газрын асуудал зэргээс болоод төлөвлөсөн хугацаандаа сургууль,цэцэрлэг баригдахгүй, төсөвлөсөн  төсөв нь буцаан татагдах зэрэг асуудлууд үүсээр байна. Өнгөрсөн 2018 онд л гэхэд   нийслэлийн хэмжээнд газрын асуудал нь шийдэгдээгүйн улмаас 19 сургууль, цэцэрлэг барих төсөв буцаан татагджээ.  

    2014-2015 оны хичээлийн жилд  улсын хэмжээнд 22 сургууль гурван ээлжээр хичээллэж байгаагаас 21 нь нийслэлийнх. Дээрх төсөв нь буцаан татагдсан 19 сургууль,цэцэрлэгээс 7 нь энэ онд ашиглалтад орох ёстой байжээ. Click To Tweet

     Ингээд нийслэлийн хэмжээнд 2018 онд баригдаж эхлэх байсан ч газрын асуудал шийдэгдээгүйгээс тухайн оны төсөв нь буцаан татагдсан сургууль,цэцэрлэгүүдийн байршил,төсвийн мэдээлэл, хүүхдийн тоотой доорх дата мэдээллээс танилцана уу. 

    СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 6 СУРГУУЛЬ,ЦЭЦЭРЛЭГ 2018 ОНД БАРИГДАЖ ЭХЛЭЭД ЭНЭ ОНД АШИГЛАЛТАД ОРОХ БАЙВ

    Хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийн 13,28, дугаар хороонд тус бүр 640 хүүхдийн суудалтай сургууль , 11,23,10 зэрэг зургаан хороонд 1000 гаруй хүүхдийн багтаамжтай цэцэрлэг баригдахаар төсөв нь шийдэгдсэн байсан ч эргүүлэн  татагджээ. Тус дүүргийн 23 дугаар хороонд 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгад нэг тэрбум 500 сая төгрөг, 13 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгад дөрвөн тэрбум төсөвлөсөн байсан нь буцаан татагдсан гэх мэтчилэн цааш хөвөрнө. Ганцхан тус дүүрэгт зургаан цэцэрлэг, сургууль 2018 онд баригдаж эхлээд энэ онд ашиглалтад орохоор байж.

    БАЯНГОЛ ДҮҮРЭГТ НИЙТ 440 ХҮҮХДИЙН ХОЁР ЦЭЦЭРЛЭГ ШИНЭЭР БАРИГДАХ БАЙВ

    Баянгол дүүргийн 21 дугаар хороонд шинээр цэцэрлэг барихад 2.2 тэрбум, 16 дугаар хороонд мөн адил шинэ цэцэрлэгийн барилга барихад хоёр тэрбум төгрөгийг тус тус төсөвт суулгажээ.  Үүнээс гадна тус дүүргийн гурван цэцэрлэгийн барилгыг дахин буулган, шинээр барихад нийт найман тэрбум 20 сая төгрөгийг төсөвлөсөн байсан ч ажил эхэлсэнгүй.

    СҮХБААТАР,БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ,ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГҮҮДЭД ШИНЭЭР БАРИГДАХ СУРГУУЛЬ,ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН АЖИЛД ТӨСӨВЛӨСӨН НИЙТ 12 ТЭРБУМ 385 САЯ ТӨГРӨГ БУЦААН ТАТАГДСАН

    Тэгвэл Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй,Сүхбаатар гээд нийслэлийн төвийн дүүргүүдэд багадаа 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барих газрын асуудлыг нь шийдсэн бол энэ онд ашиглалтад орохоор байжээ. Click To Tweet

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ