
Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эргүүлэн татах шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргажээ. 2016 оны нэгдүгээр сард Засгийн газрын тогтоолоор тус албан тушаалд томилогдсон Д. Мөнх-Эрдэнэ нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа өөрийн дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж өндөр үнэтэй автомашинуудыг БНХАУ-д татваргүйгээр нэвтрүүлсэн хэргээр эрүүгийн хэрэгт татагдаад байгаа юм.
Түүнийг Монгол улсын нэр хүндийг унагаж, суугаа орныхоо хууль, тогтоомжийг зөрчсөнд ийнхүү хариуцлага тооцож байгаа гэж Засгийн газрын эх сурвалж мэдээлэв.
ДТГ-ын дипломат ажилтан, албан хаагчид суугаа орондоо нэг удаа татваргүйгээр автомашин оруулах эрхтэй байдаг аж. Харин Д.Мөнх-Эрдэнэ энэ хэтрүүлэн “Mersedes Benz Maybach”, “Range Rover” зэрэг маркийн автомашинуудыг удаа дараа урд хөршид татваргүйгээр оруулж заржээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.