• Авлигаас ангид төрийн өмчит компани байхгүй

    Төрийн өмчит “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, Авто тээврийн үндэсний төв, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл, МИАТ ТӨХК, “Монгол шуудан” ТӨХК, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХК-ийн үйл ажиллагаанд төрийн бус байгууллагуудын хийсэн авлигын эрсдлийн үнэлгээний дүнг өчигдөр танилцууллаа.

    АТГ-аас дээрх байгууллагуудад удаа дараа хэрэг зөрчил гарсан, авлига үүсэх магадлалтай гэж үзэн эрсдэлийн үнэлгээг хийжээ. Click To TweetЭрсдэлийн үнэлгээг хийсэн ТББ-ууд нэг аргачлал, арга зүйгээр нэгээс тав, таваас нэг гэсэн өгсөж, уруудсан оноогоор тухайн байгууллага авлигад өртөх эрсдэл хэр байгааг үнэлсэн байна.

    Тухайлбал, “Хэрэглэгчийн социологийн хүрээлэн” ТББ-аас МИАТ ТӨХК-д авлигын эрсдэлийн үнэлгээг хийхэд 2.38 гэсэн оноо авчээ. Өөрөөр хэлбэл, үнэлэгдсэн оноо нь нэг рүү дөхсөн бол авлигаас ангид, тав руу дөхсөн бол авлигад өртсөн гэсэн үг юм. Тэгвэл МИАТ компани 2.38 гэх дундаж оноо авснаар авлигын эрсдэл үүсэх магадлалтай гэж дүгнэгдсэн гэсэн үг. Click To Tweet Авлигын эрсдэлийн үнэлгээг хийснээр тухайн байгууллага авлигад өртөх эрсдэл нь аль шатандаа байна,  түүний шалтгаан нөхцөл нь юу байна вэ,   засаж сайжруулахын тулд юунд анхаарч ажиллах ёстой вэ гэх мэтчилэн асуудлыг шийдэх зорилготой юм.

    АТГ-ын Судалгаа, шинжилгээний албаны дарга,  ахлах комиссар Ц.Шинэбаяр “Тухайн байгууллагын удирдлагууд амаараа авлигатай тэмцэх хүсэл сонирхолтой гэдгээ илэрхийлдэг ч ажил дээр, бодит байдалд  биеэрээ үлгэрлэж байгаа байдал,  гаргаж байгаа шийдвэр  нь  учир дутагдалтай” байна гэсэн юм.

    Олон нийтийн дунд дээрх төрийн өмчит компаниудад ямар нэгэн байдлаар авлига байгаа гэж үздэг. Тэгвэл холбогдох байгууллагаас хийсэн судалгаанаас харахад өнөөдрийн байдлаар авлига үүсээгүй, харин үүсэх эрсдэлтэй гэсэн дүн авсан байх юм. Click To Tweet Тухайлбал, МИАТ ТӨХК-д авлигын эрсдэлийн үнэлгээг байгууллагын хүний нөөцийн  бодлого, стратеги, түүний ил тод байдал, санхүүгийн ил тод байдал, худалдан авах ажиллагааны ил тод байдал, иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, авлигын эсрэг үйл ажиллагаа, удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл  зэрэг 6 үзүүлэлтээр үнэлж гаргасан байна. Үзүүлэлт тус бүрийг 1-5 оноогоор дүгнэж,  дээрх дундаж оноог гаргасан аж.

    Тус компани 2016 оны 11 дүгээр сарын 11-нд байгууллагын удирдлага зохион байгуулалтын бүтэц шинэчлэгдэж, 746 хүнтэйгээр батлагдсан. Судалгаа хийхдээ 17 хүний ажилд авсан тушаал, тэдгээрийн бүрдүүлсэн материалд  дүн шинжилгээ хийжээ.

    Судалгаа хийсэн тус хүрээлэнгийн зөвлөх хуульч Б.Жавзанханд хэлэхдээ хязгаарлагдмал төвшинд дээрх судалгааг хийсэн гэдгийг танилцуулгадаа онцолж байв. Дээрх 17 хүний материалтай танилцахад зөрчилтэй нэг материал илэрчээ. Click To Tweet Тус байгууллага хүний нөөцийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод мэргэжлээрээ 3-аас доошгүй ажил ажилласан, хүнийн нөөцийн мэргэжилтэй байх гэж заасан байсан ч  хүний нөөцийн мэргэжилтнээр мэргэжлээрээ 11 жил ажилласан сэтгүүлч нэгнийг томилсон зөрчил илэрсэн байна.

    Ажлын байрны тодорхойлолтод дурьдагдсанаас өөр мэргэжлийн бус шаардлага хангаагүй хүн томилсон нь хүний нөөцийн ил тод байдлын нэг үзүүлэлт нь болж, оноог доош татжээ. Click To Tweet 746 хүний тушаал, материал дээр ажилласан бол хэчнээн зөрчил гарахыг таашгүй юм.

    Энэ талаар МИАТ ТӨХК-ийн Коммер эрхэлсэн захирал Ж.Гантулга “Хүний нөөцийн хэлтэст сэтгүүлч мэргэжилтэй хүн байхгүй. Харин хэвлэлийн төлөөлөгчөөр сэтгүүлч мэргэжилтэй хүн байгаа. Би сая энэ мэдээллийг хүний нөөц рүү ярьж авлаа. Байгууллагын нэр хүндтэй холбоотой асуудал учир тайлбар хийе” гэсэн.

    Гэхдээ судалгаа хийсэн байгууллагаас уг мэдээллийг “Баримттай, магадгүй тухайн тушаал нь алдаатай байхыг үгүйсгэхгүй. Судалгаа хийсэн тушаалыг хувилж авч болохгүй учраас судлаад буцаагаад өгсөн.Харин тэр ажилтны нэрийг нь авч үлдсэн. Байгууллагын зүгээс аваад нягталж болно” гэх мэдээллийг өгсөн.

    Click To TweetАвлигын эрсдэлдийн шинжилгээгээр 16 бүлгийн багц асуултын тал нь буюу 8  асуулт нь эрсдэлтэй гэж үнэлэгджээ. Энэ нь худалдан авах үйл ажиллагаа, хүний нөөцийн удирдлага, шударга ёсны тогтолцоо, удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл гэсэн чиглэл тус бүр 3-аас бага оноо авсан байна.

    Тухайлбал, тус байгууллагын төсөв, санхүүгийн үйл ажиллагаа 2,6 баллаар эрсдэлтэй хэмээн үнэлэгдсэн байх юм. Учир нь, 2016-2018 онд 19,5-аас 6.6 хувиар өссөн бол 2016-аас 2018 онд 27.4 хувиар өссөн дүнтэй гарчээ. Зардлын “бусад” гэсэн ангилал нь 2016-2018 онд 8,6 дахин өссөн байна. Өөрөөр хэлбэл, бусад гэсэн нэрээр үйл ажиллагааны бус зардал нэмэгдсэн байх магадлалтай юунд зарцуулсан нь ойлгомжгүй гэсэн үг юм.  Тиймээс байгууллагын төсөв санхүүгийн ил тод байдал, аудитын зөвлөмжийг хэрэгжүүлж  зардлын уг хэсэгт нарийвчилсан шинжилгээ хийж тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн байна. Тэгвэл Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ 3.01 буюу мөн л авлига үүсэх эрсдэлтэй гэж дүгнэгджээ. Click To Tweet

    Тус ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга О.Хатанболд  “Төрийн өмчит үйлдвэрийн газруудад шүгэл үлээх тогтолцоо байдаггүй юм байна. Манайд шүгэл үлээгчийг, нэрээ нууцалсан мэдээлэгчийг хамгаалах тогтолцоо байхгүй байна. Энэ нь байгууллага дээр гарч байгаа эрсдлүүдийг ажилтан мэдээлэх боломжийг үгүй хийж байгаа юм. Дараагийн нэг түгээмэл илэрч буй авлигын эрсдлийг нэмэгдүүлэх хүчин зүйл нь худалдан авах үйлчилгээний үнийн дүнг хэтрүүлэх, үнэлгээний хороон дахь төрийн бус байгууллагын төлөөлөл бага байгаатай холбоотой” гэв.

    Энэ мэтчилэн дээрх байгууллагуудад хийсэн авлигын эрсдэлийн үнэлгээг танилцуулхад авлигаас ангид оноо авсан байгууллага гарсангүй. Click To Tweet Бүгд авлига үүсэх эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ