• 1935 оноос хойшхи нийслэлийн хүн амын өсөлтийн дата дүрслэл

    www.gereg.mn дата сэтгүүл зүйн дараагийн шинэ бүтээлээ 1935 оноос хойшхи нийслэл Улаанбаатар хотын хүн амын өсөлтийн мэдээлэлд тулгуурлан бэлтгэлээ.

    МОНГОЛ УЛСЫН НИЙТ ХҮН АМЫН 46 ХУВЬ НЬ ХОТОД АМЬДАРДАГ

    Улсын маань нийслэл Улаанбаатарт нийт хүн амын 46 хувь нь амьдардаг.

    Дата чартаас харвал 1935 оноос хойш нийслэлийн хүн ам эрчимтэй өсчээ.

       2004 ОНД НИЙСЛЭЛД ХАМГИЙН ОЛОН БУЮУ  68808 ХҮН ШИЛЖИН ИРЖЭЭ 


    Дээрх тоо баримтаас харвал 2004 онд нийслэл Улаанбаатар хотод  шилжин ирэгсэд оргил үедээ хүрч, нийт  68 мянган хүн шилжин ирснээ бүртгүүлжээ. Харин  өнгөрсөн онд энэ тоо 10 дахин буурч, зургаан мянга 500  орчим хүн шилжин ирснээ бүртгүүлсэн байна. Энэ нь  Улаанбаатар хотод ирэх  шилжилт, хөдөлгөөнийг нийслэлийн Засаг даргын захирамжаар 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 2020 оны нэгдүгээр сарын 1  хүртэл хориглосонтой холбоотой юм.

    Энэ шийдвэр 2.5 жил орчим хугацааны турш хэрэгжсэний дүнд 2017 оны нэгдүгээр сараас хойш Улаанбаатар хотын оршин суугчдын тоо хэвийн нэмэгдэж байна гэсэн үг. Дээрх дүрслэл дээр харагдах шилжин ирсэн хүмүүс бол Улаанбаатар хотод байрлаж буй эмнэлгүүдэд удаан хугацаагаар үйлчлүүлсэн мөн шилжиж ирж, орон сууц худалдан авсан иргэд юм. Хэрвээ Байнга шилжилт, хөдөлгөөнийг хориод байх мэдээж боломжгүй. Харин хүн амын төвлөрлөөс үүсч буй бэрхшээлүүдийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудал толгойны өвчин болж байгаа билээ.

     

    Эх сурвалж:  НҮБ,Үндэсний статистикийн хороо

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ