Хойд Солонгост хандан явуулж буй АНУ-ын дайсагнасан бодлогыг шүүмжлэв

БНАСАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч, Хойд Солонгост хандан АНУ-ыг дайсагнасан бодлогыг шүүмжилж, АНУ-ын хориг шахалтад буулт хийхгүй гэдгээ онцлон “Хэрэв АНУ үргэлжлэн БНАСАУ-д дайсагнах бодлого хэрэгжүүлбэл “БНАСАУ, АНУ-ын харилцаа, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход” хүндрэл учруулах болно” гэжээ.

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, сүүлийн үед БНАСАУ-д хандан явуулсан АНУ-ын дайсагнасан үйл ажиллагаа, мөн “Хүний наймааны тайлан”, “Олон улсын шашны эрх чөлөөний тухай тайланд ” БНАСАУ-ыг ноцтой гүтгэсэн, БНАСАУ-д хориг арга хэмжээ авсны улмаас эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсэн гэх зэрэг төрийн нарийн бичгийн дарга Помпеогийн үг яриа Сингапурын БНАСАУ, АНУ-ын хамтарсан мэдэгдлийн эсрэг үйлдэл бөгөөд БНАСАУ-д явуулж буй дайсагнасан үйл ажиллагаа оргилдоо хүрсэн байна гэж мэдэгдсэн юм.

Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “АНУ-ын бүх үйл ажиллагаа БНАСАУ-д хориг арга хэмжээ авч буулт хийлгэх гэсэн санаархал өөрчлөгдөөгүй, харин улам нэмэгдлээ. АНУ-ын улс төрчдийн дайсагнасан бодлого БНАСАУ, АНУ-ын харилцаа, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлыг шийдэхэд хүндрэл учруулж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ