• Ц.Мөнх-Оргил долдугаар сарын 1-ний хэрэг явдалд хохирсон залууг Солонгос руу эмчилгээнд явуулжээ

    2019-06-27
    Одоогоос 11 жилийн өмнө буюу 2008 оны долдугаар сарын 1-нд сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал болж, Монголын нийгэмд нэгэн хар явдал тодоор бичигдэн үлдсэн. Click To Tweet

    Үймээн самуун газар авч  улмаар  цагдаа нар иргэд руугаа галт зэвсэг нээх хүртэл эмх замбараагаа алдсан юм. Үүнээс болж таван залуу суманд өртөн амиа алдаж, 1000 орчим хүн хоригдсоны 270 гаруй нь зургаан сараас  8 жил хүртэлх хорих ялаар шийтгүүлсэн байдаг.

    Амь үрэгдсэн таван залуугийн нэг 24 настай Э.Доржсүрэн өдгөө амьд сэрүүн байсан бол 35-тай байх байлаа. Click To Tweet

    Түүний аав Ц.Энхбаяр хэрэг явдлыг эргэн сануулж “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт ярилцлага өгчээ. Тэрээр “Үймээн самууны үеэр хүнд  шархадсан гурван хүүхдийн эрүүл мэндэд анхаарч, эрүүл болгочихбол сайн байна. Өөртөө би юу ч гуйхгүй” хэмээн ярилцлагадаа дурьджээ. Тэрээр,үймээний үеэр эрүүл мэндээрээ хохирсон хүмүүстэй өнөөг хүртэл холбоотой байдаг аж.

    2008 оны долдугаар сарын 1-нд 16 настай байхдаа шархадсан Батзаяа гэх хүүгийн өвчин  даамжирч энэ онд хөлөө тайруулах шаардлагатай болжээ.  “Монголд  хөлөө тайруулмааргүй” гэсэн түүний хүсэлтийг Ц.Энхбаяр гуай тухайн үед Хууль зүйн сайд, Онц байдлын штабын дарга байсан Ц.Мөнх-Оргилд уламжилж өгснөөр Солонгос Улс руу сар гаруйн өмнө явуулж өгсөн байна. Click To Tweet

    Энэ талаар тэрээр, “Би Ц.Мөнх-Оргилтой 10 жил  хэрэлдсэн. Уг нь энэ бүхнийг төр хийх ёстой. Би хүн царай алдаад  энэ залууст туслаач гээд явах ёсгүй. Тэр тусмаа өөрийнхөө хамгийн том дайсан гэх хүнээс гуйгаад явах амар биш. Гэхдээ хүүхдийн хувь заяаны асуудал яригдаж байгаа учраас өөр арга алга” гэжээ.

    Мөн үймээний үеэр гэдсэндээ шархадсан хүүд  тухайн үед эмч нар хагалгаа хийж,  зарим эд эрхтэнг нь тайрсан байна. Гэсэн ч одоо эд эрхтэнүүд нь хоорондоо наалдаж, зовиуртай байх болжээ.  Өнөөдөр 4,5 хүүхдтэй болсон  тэр залуугийн  хувьд олсон хэдэн төгрөгөө эмчилгээндээ зарцуулдаг учраас гадагшаа явж ажиллах хүсэлтэй, гэдгийг нь мөн л Ц.Мөнх-Оргилд уламжлахад “Надад дахиж боломж алга”гэх тайлбарыг өгчээ.  Тиймээс одоо УИХ-ын гишүүн Ж.Банзанданг гуйх бодолтой байгаа гэжээ.

    Ц.Энхбаяр гуай “Би хүүгийнхээ газар дээр очих бүртээ аав нь иргэдээ бууддаггүй төртэй болтол энэ хүмүүстэй хэрэлдэнэ. Click To Tweet Би энэ төрийг солигдохыг харна. Миний хийж чадах юм энэ байх болно” гэж хэлдэг хэмээн ярилцлагадаа өгүүлсэн байна.

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ