• Мөнгө угаах аргаа олсон Баянголынхны тайлбар

    Хүчтэй салхины ая даалгүй хугарч унасан шар хайсны хэрэг хуучраагүй байхад Баянгол дүүргийн удирдлагууд улбар шар өнгийн сараалжин төмрийг гарцан дээр босгож эхлэв. Click To Tweet

    Тус дүүргийн  нутаг дэвсгэр III, IV хороололд явган зорчигчийн гарц дагуу шар өнгийн төмөр сараалжнууд босгож эхэлсэн нь цахим орчинд шүүмжлэл дагуулаад байна.

    Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын санхүүжилтээр Энэбишийн өргөн чөлөө буюу III, IV  дүгээр хороололд нийтдээ 4 тэрбум төгрөгийн тохижилтын ажлыг хийх ажээ. Энэ жил нэг тэрбум төгрөгийн 30 төрлийн тохижилтын ажил хийхээр төлөвлөсний нэг нь гарцан дээр байрлуулж буй сараалжин төмөр аж.

    Баянгол дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн газрын дарга Ж.Ганболд энэхүү улбар шар өнгийн сараалжин төмрийн ач холбогдлыг “Гарцын тэмдэглэгээг илүү тодотгож өгөх зорилгоор хийсэн. Одоо байгаа цагаас зураас 5 метрийн цаана байгаа хүнд харагддаггүй. Тиймээс ойр хавьд гарц байхгүй байна гээд шууд гарцгүй газраар зам гарчихдаг. Тиймээс хаанаас ч харсан тэнд гарц байна гэж харагдуулахын тулд хийсэн. Гэрэлтүүлэгтэй учраас шөнө ч тод харагдана гэж” тайлбарлажээ.

    Нэг үеэ бодвол иргэдийн ухамсар өөрчлөгдөж, аль болох гарцаар зам гардаг соёл төлөвшиж байгаа. Click To TweetСараалжин төмөр босгож байхаар иргэд, хүүхэд, багачуудад заавал  гарцаар зам хөндлөн гарч байх мэдлэгийг ухамсарт нь бат суулгасан ухуулгын ажлыг хийсэн бол илүү үр дүнтэй байх байсан болов уу.

    Үгүй ядаж  хөгжлийн бэрхшээлтэй иргэнд  зориулсан хөтөч зам, тэмдэг тэмдэглээг хийсэн бол  ингэж “баалуулахгүй” л байв.

    Сүүлийн үед хийж байгаа болсон болоогүй бүтэх бүтэхгүй ажлуудын ард яаж ийгээд мөнгө олох, мөнгө угаах гэсэн сэдэл нуугддаг болжээ. Click To TweetНийслэл, дүүргийн удирдлагуудад шар өнгийн хайс, хаалганаас өөрөөр санах сэдэх зүйл үгүй бололтой.

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ