Г.Занданшатар: Салхитын ордоос 7 шүүгч 125 сая ам.долларын авлига авсан бичлэг бий

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр орой 21.00 цагийн үед зарлиг гаргаж, дөрвөн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн таван шүүгчийг  багтаасан 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. 

Зарлигт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн саналыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь Хавсралтад дурдсан нэр бүхий 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсүгэй” гэжээ.

Энэ шийдвэр яг ямар учиртай болох нь олны анхаарлыг ихэд татаж байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, эдгээр 17 шүүгч нь Салхитын мөнгөний ордын хэрэгт орооцолдсон тул ийнхүү бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн гэх мэдээлэл байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа энэ тухай асуудлыг ярьж байсан аж.  Г.Занданшатар “13 шүүгчийн авилгын хэргийг баримтаар нотолсон. Авилга авч байгаа видео бичлэг нь байгаа. Долоон шүүгч Салхитын ордоос 125 сая ам.долларын авилга авсан” гэсэн мэдээлэл өгч байсан байдаг.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ